solongonews
Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ
2020-04-03 10:53
Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийнэ.

   Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх тэмцэлд бие үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүстээ гүн гашуудал илэрхийлэх тухай Төрийн зөвлөл 03-ны өдөр мэдээ нийтэллээ. 2020 оны 04-р сарын 04-ний өдөр Бүх Хятадын хэмжээнд гашуудлын үйл ажиллагаа хийх болно гэж тогтсон байна. Энэ хугацаанд Бүх Хятадын хэмжээнд болон гадаадад суугаа Элчин сайдын яам төрийн далбааг хагас бөхийлгөж гашуудах бөгөөд Бүх Хятадын хэмжээнд олон нийтийн наадам цэнгүүнийг зогсоох болно. 04-р сарын 04-ний өдрийн 10:00 цагт Бүх Хятадын ард түмэн 3 минут номхон зогсож, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц гамшгийн дуут дохио дуугаргаж, үүний зэрэгцээ агаараас сэргийлэх дохиог ч дуугаргах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл