
Нийгмийн соёл иргэншил тасралтгүй урагшилж байгаагийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг анхааралдаа авлаа. Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа юм. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо нь Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо, Олон улсын шуудан холбооны салбаруудын холбоо, Нөхөн сэргээлтийн олон улсын байгууллагатай хамт “Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулсан нь “Нэг бүс нэг зам" санаачилгад нэгдсэн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, тус салбарын хамтын ажиллагааны механизм байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн багтаамжтай хөгжлийг урагшлуулах зорилготой юм.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны дарга Жан Хайди 14-нд болсон тус арга хэмжээний нээлтийн ёслолд хэлэхдээ: "Нэг бүс нэг зам" санаачилгад нэгдсэн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь бидэнд улам их тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
"Би хувиасаа санаачилга гаргаж байна. Нэгд, нэг бүс нэг замын хүрээнд нөхөн сэргээлтийн хамтын ажиллагааны сүлжээ байгуулж, нөхөн сэргээлтийн үзэл баримтлалыг хамтдаа дэлгэрүүлэн, нөхөн сэргээлтийн мэргэжил технологийг хамтдаа судална. Хоёрт, худалдааны зам сувгийг саадгүй болгож, нэг бүс нэг замын орнууд хоорондын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлтийн хэрэглээний тусгай бараа бүтээгдэхүүн солилцох, худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлнэ. Гуравт, иргэдийн санал бодлоо солилцоход дөхөм үзүүлж, Хятад улсын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил мэргэжлийн сургалт дамжаа, соёл, спортыг дэмжих санаачилга гаргаж байна. Мөн холбогдох улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажил мэргэжлийн боловсрол эзэмшиж, авьяас чадвараа сорихыг хүсэж байна” гэжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр "Нэг бүс нэг замын орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн салбарын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санаачилга" гаргаж, тус санаачилгад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх салбарын дэд бүтцийн тоо баримтын солилцоо, нийгмийн баталгаа, эмчилгээ, нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн хэрэгслүүд, олон нийтийн боловсрол, соёл, спорт зэрэг талаар ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлыг хамруулжээ.
Хятад улс “нэг бүс нэг зам” санаачилга дор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх салбарын хамтын ажиллагаа, холбогдох санаачилгыг идэвхтэй ахиулж байгааг хуралд оролцсон олон улсын төлөөлөгчид дээд хэмжээнд үнэлсэн байна. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны гүйцэтгэх захирал Владимир Кук энэ санаачилгад дэвшүүлсэн тоо баримт, мэдээ мэдээллийг солилцох аргыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Өнөөдрийн санаачилгад тоо баримт, мэдээ мэдээлэл цуглуулах судлах талаар санал дэвшүүлсэн. Бид үүнийг анхааралдаа авсан. Энэ бол засгийн газар болон засгийн газрын бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлаарх чадамжийн байгуулалт хийсэн чухал үед болно. Бид ч тоо баримт, мэдээ мэдээлэл цуглуулан судалгаа хийж, холбогдох үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэжээ.
Энэ сайхан нөхцөлд “Нэг бүс нэг зам” дагуу холбогдох орнууд бодит үйл ажиллагаагаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлыг дэмжихийг Олон улсын нөхөн сэргэлтийн Европ тивийн бүсийн дарга Рои Шуаннис уриалсан байна.
Тэрээр хэлэхдээ: Бид сайн сайхан бодлого, эх баялаг, боломжоороо дэлхийн чанартай асуудалд хандах хэрэгтэй. Иймэрхүү зангилаа үед бид ямар нэг хүнийг орхигдуулахгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй. Энэ мөрөөдлөө биелүүлье гэвэл улс төрийн чанартай үзэл баримтлал байхаар барахгүй олон орны засгийн газар, засгийн газрын бус байгууллага хооронд олон улсын хамтын ажиллагааны бүтээлч түншийн харилцаа тогтоох хэрэгтэй. Мөн бодит үйл ажиллагаагаар багтаамжтай дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй гэжээ.
