solongonews
Гүзээлзгэнэ, тарагны цэлцэгнүүр
2016-07-26 18:59
Гүзээлзгэнэ, тарагны цэлцэгнүүр

   Орц:

  Гүзээлзгэний амт бүхий тараг 120 гр, сүү 120 гр, нарийн ширхэгтэй элсэн чихэр 30 гр, желатин 6 гр.

Хийх үйл явц:

1. Желатиныг мөстэй усанд хийж, хэлбэрт оруулахад бэлтгэнэ.

2. Үнээний сүүгээ тогоондоо хийж, дээр нь нарийн ширхэгтэй элсэн чихрээ нэмж хийнэ.

3. Үнээний сүүг зөөлөн галаар халаахын зэрэгцээ амны халбагаар нарийн ширхэгтэй элсэн чихрээ уустал нь хутгасны дараа галаас салгана.( ойролцоогоор 50 — 60 орчим градуст хүртэл нь халаана).

4. Хөөсөрсөн желатинаа халаасан үнээний сүүнд хийж, Амны халбагаар желатинаа үнээний сүүнд бүрэн уустал нь хутгана.

Гүзээлзгэний таргаа үнээний сүүнд хийнэ.

Жижиг шанагаар тараг болон үнээний сүүгээ хутгаж тарагны цэлцэгнүүрийн шүүс болгоно.  

7. Цэлцэгнүүр шүүсээ саванд хийж, хөлдөөгчийн дотор дөрвөн цагийн хугацаатай хөлдөөнө.

8. Хөлдсөн цэлцэгнүүрээ авч гаргаад гэрийн дулаан орчинд нэг минут хэртэй байлгана.

9. цэлцэгнүүр хийх хэлбэртэй савныхаа хоёр хажуунаас зөөлхөн барьж, дараа нь ёроолын хэсгээс нь дээш шахаж гаргана. Ингэснээр цэлцэгнүүр нь хэлбэртэй савнаасаа маш хялбархан гарч ирнэ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл