solongonews
“Үзэсгэлэнт Өвөр Монгол сайхан хойд хил-ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх” арга хэмжээ эхэллээ
2017-07-11 17:15
“Үзэсгэлэнт Өвөр Монгол сайхан хойд хил-ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх” гэсэн гол сэдэвтэй сайтаар мэдээлэх арга хэмжээ эхэллээ.

“Үзэсгэлэнт Өвөр Монгол сайхан хойд хил-ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх” гэсэн гол сэдэвтэй сайтаар мэдээлэх арга хэмжээ өнөөдөр Хөххотод албан ёсоор нээлтээ хийв. Хятад улсын хэмжээний сайт хэвлэл мэдээллийн салбарын нийт 60 гаруй төлөөлөгч уг арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү арга хэмжээг Хятадын интернэт мэдээллийн албаны сайтын мэдээлэл түгээх газар, ӨМӨЗО-ны ХКН-ын гадаад ухуулгын газар зохион байгуулж, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн алба хариуцан зохион байгуулсан юм. Хятадын интернэт мэдээллийн албаны сайтын мэдээлэл түгээх газрын дарга Сүнь Кай, ӨМӨЗО-ны ХКН-ын орлогч нарийн бичиг, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албаны эрхлэгч Жан Байчэн нээлтийн ёслолд оролцоо.

6 өдрийн хугацаатай үргэлжлэх тус арга хэмжээний үеэр Хятадын төв хэвлэл мэдээллийн сайтууд, олон мужийн гол мэдээллийн сайт ба алдартай худалдааны сайтын төлөөлөгч гээд нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчийн баг Хөххот, Улаанцав, Бугат, Ордос зэрэг хотын арав гаруй хошуу шянь дүүргүүдээр ажиллах юм байна. Хотын зам гудамж, дүүрэг, хөдөө орон нутаг тосгон, аж ахуйн нэгж, цөл тал зэрэгтэй танилцаж, хамгийн дэвшсэн интернэтээр түгээх технологийг ашиглан шилдэг нийтлэл нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн турших эдийн засаг нийгмийн хөгжлийн асар том амжилт, түүхэн өөрчлөлтүүдийг бүрэн хэмжээнд харуулах юм.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл