solongonews
Зургаан настай хүүг аврахаар 60 экскаватор газар ухаж байна
2016-11-10 16:46
Зургаан настай хүүг аврахаар 60 экскаватор газар ухаж байна.

Хятадын Хэ Бэй мужийн нутаг дэвсгэрт орших Бао Дин хотын тариалангийн бүс нутагт 6 настай хүүг аврах ажиллагаа 2 өдрийн турш явагдаж байна.

Учир нь 6 настай хүү 30 орчим диаметртэй 40 метрийн гүн цооногт унасан байна. 30 диаметртэй цооног руу аврагч орох боломжгүй учраас цооногийн гадна талын шороог ухаж цооногны бетонуудыг маш болгоомжтой авч байгаа аж.

Хүүг эсэн мэнд аврах ажиллагаанд тус бүс нутгийн орчимд үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудаас 60 экскаватор гаргаж, цооног орчмын шороог ухуулж байна.

Хүүхэд унасан цооногт зориулалтын хүчилтөрөгч шахагчийг ажиллуулж хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлж байгаа төдийгүй хоол, ус өгсөн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : sn.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл