solongonews
Хятадын эдийн засаг эрч хүчээр дүүрэн
2023-04-21 17:28
Хятад улс эдийн засгийн эрч хүчээ нэмэгдүүлж, дэлхийн сэргэлтийг түргэсгэхэд тусалж байна.

 Дэлхийн эдийн засаг сэргэх шатанд орж, Хятадын Үндэсний Статистикийн Товчооноос гаргасан тоо баримт хүмүүст урам зоргийг авчирсан байна. 2023 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 28.5 их наяд юань буюу 4.2 их наяд ам.доллар болж,  дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсын 2022 оны жилийн эдийн засгийн хэмжээ (4.23 их наяд ам.доллар)-тай ижил болов. Эхний улиралд Хятадын эдийн засаг 4.5 хувиар өссөн нь зах зээлийн төсөөлж байснаас 0.5 пунктээр илүү байв. Хятадын ДНБ-ий өргөн цар хүрээг авч үзвэл, 0.5 пунктээр нэмэгдэнэ гэдэг нь эдийн засагт хэдэн арван сая юанийн нэмүү өртөг бий болгоно гэсэн утгатай юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл