
ӨМӨЗО-ы Хорих ангийн удирдлагын товчооноос Хүбэй мужид туслах эмчилгээний баг, эмэгтэй цагдаагийн ажиллах багийн 60 баатар тахлаас сэргийлэх ажлын үүргээ амжилттай биелүүлэн 04-р сарын 12-ны өдөр нутагтаа буцан ирлээ.
Ордосын онгоцны буудлын ажилтнууд Хүбэй мужаас буцан ирсэн баатруудад цэцэг барьж, эх нутгийн ард түмний эрхэм хүндэтгэл, сайн сайхан бэлгэдэл ерөөлийг илэрхийлэв. ӨМӨЗО-ы Хууль цаазын тэнхим, ӨМӨЗО-ы Хорих ангийн удирдлагын товчоо, Ордос хотын Дотоодыг хамгаалах товчоо зэрэг байгууллага нэгжүүдийн холбогдох хариуцлагатан онгоцны буудлаас баатруудыг тосож авав.
“COVID-19”-ийн халдвар үүссэний дараа ӨМӨЗО-ы Хорих ангийн удирдлагын системийн ардын цагдаа нар нам, ард түмний уриаг идэвхтэй дагаж, дайнд мордох өргөдөл гарган, эмчилгээний 10 ажилтан, 50 эмэгтэй цагдаа Хүбэй мужийн Үхань хотод тусламж үзүүлэхээр мордов. Тэд дайны талбарт хойш ухралгүй урагшилж, хамгийн өндөр стандарт, хамгийн бодит арга хэмжээ, хамгийн чанга эрч хүч, хамгийн хатуу шаардлагаар тахалтай тэмцэх, айдас түгшүүрээс сэргийлэх, амар тайван байдлыг батлах гээд бүх төрлийн ажлыг хамаг хүчээ дайчлан хийв. Гишүүд тушаал хариуцлагаа бат сахиж, өдөр шөнөгүй ажиллаж, бүхий л ажил үүргээ дуусган, бодит ажлаараа ардын цагдаагийн хариуцлагаа үүрч амар тайван аюулгүй буцан ирэв.
