solongonews
Улаанмөчирийн найм дахь удаагийн урлагийн наадам Алшаа зүүн хошуунд өндөрлөв
2019-08-29 16:47
Улаанмөчирийн найм дахь удаагийн урлагийн наадам Алшаа зүүн хошуунд өндөрлөв.

   ӨМӨЗО-ыУлаанмөчирийн найм дахь удаагийн  урлагийн наадам Алшаа зүүн хошуунд  08 дугаар сарын 28-ны орой эхлээд 9 өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Тус удаагийн Улаанмөчирийн урлагийн наадмын гол сэдэв нь ил тод, тоглолт нь гойд сайхан, олон түмэнд үйлчилж, соёлоор ард иргэдэд ашиг хүртээв. 16 талбай уран сайхны хамтарсан тоглолт Улаанмөчирийн зохион бүтээлийн хамгийн шинэ үр бүтээлийг төвлөрүүлэн үзүүлж, “Нэгт цагаарч олонд мэргэших” тэмцээн нь Улаанмөчирийн гишүүдийн олон талын чадварыг гүйцэд илэрхийлэв. Арав дахь удаагийн Алшаагийн соёл жуулчлалын наадам бол Өвөр Монгол орны соёлоор аялал жуулчлалын үйл ажиллагааны чанар сайтай хөгжлийг сайжруулсан үлгэр жишээ болов. 67 талбай тоглолт нь үндэстнүүдийн олон түмэнд ашиг хүртээж, тоглолтыг сонирхсон үзэгчид 150 мянган хүн удаад хүрч, өмнөх удаагийн урлагийн наадамтай харьцуулбал тоглолтын зам шугам хамгийн урт, очсон газар, талбай хамгийн олон болсон юм. Урлагийн наадамд уран сайхны тоглолтын 8 алтан медаль, 8 мөнгөн медаль, 5 онцгой шагнал, 2 зохион байгуулсан шагнал ба зохион бүтээлийн шагнал, уран сайхны тоглолтын шагнал, “Нэгт цагаарч олонд мэргэшсэн” зэрэг нийт 135 төрлийн шагнал шалгаруулав.

Төгсөх ёслолын тухайн талбайд үзэгчид Өвөр Монголдын Өөртөө Засах Орны шууд харьяат Улаанмөчирийн тоглосон “Алтан өлгий” дуу бүжгийн концертыг хамтдаа сонирхов.  “Саруул тал” уртын дуу, “Өлгий нутагт минь монгол гэр бий” бүжиг олны сэтгэлийг хөдөлгөж, малчдын нутаг усандаа гүн зузаан хайр сэтгэлтэйг илтгэв. Өргөн олон хөгжимд дуртай хүмүүсийн бахархлыг татсан Найр хамтлагийн “Хавар”, “Дайралцаа” нэртэй хоёр бүтээл үндэстний дуу хөгжим болон одоо үеийн хөгжмийн найруулгатай уялдаж үзэгчдийн таашаалыг хүртсэн байна.


 

 


 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл