Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 27-нд Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёевтэй утсаар ярьжээ.Мирзиёев Узбекистаны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд Ши Жиньпин дахин баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Хятад Узбекистаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Узбекистан улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжиж байна. Хоёр тал бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, бүх талын хамтын ажиллагааг ахиулах ёстой гэжээ.
Мирзиёев хэлэхдээ, Узбекистан Хятад улстай эдийн засаг худалдаа, ядуурлыг бууруулах, дэд бүтцээр холбогдох зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Узбекистан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал мөн Афганистаны асуудлаар санал солилцов.
