solongonews
Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажлын өөрчлөлтийг эрчимжүүлнэ
2018-10-09 21:49
Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажлын өөрчлөлтийг эрчимжүүлнэ.

Саяхан ХКН-ын Төв хорооны Тамгын газар, Хятадын Төрийн зөвлөлийн Тамгын газар “Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх санал”-ыг нийтлэв. Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах уламжлалыг хөгжүүлэн, үнэ цэнийг ухуулах системийг шинэчилж, зах зээлийн хөгжлийг ахиулан, түүхийн дурсгалт зүйлийг зүй зохистой хэрэглэж ашиглахыг эрчимжүүлэхийг тус саналд тусган, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашигласны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй болгоно гэжээ.

“Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх санал” дөрвөн бүлэгтэй, түүхийн дурсгалт зүйлсийг хэрэглэж ашиглах, соёлын өвийг хамгаалж уламжлах ажлын ач холбогдол, үндсэн зарчим, гол ажил үүрэг, бодит арга хэмжээг тодорхой заасан юм. 10-р сарын 09-нд Хятадын Үндэсний түүхийн дурсгалт зүйлсийн газрын дарга Лю Юйзү: Энэ бичиг баримтад түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажлын чухал тал, хүндрэлтэй асуудал, өөрчлөлт шинэчлэлийг хөндөж, 16 гол үүргийг жагсааж, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх ажлыг гүйцэд дүгнэсэн байна. Хураангуйлбал тус салбарын өөрчлөлт шинэчлэлд “4 зүйлийг” онцлон авч үзэх хэрэгтэй.

Нэг. Түүхийн дурсгалт зүйлсийн үнэ цэнийг тайлбарлах, танин мэдэх, түгээн уламжлах арга хэлбэрийг шинэчлэхэд Хятадын соёл иргэншлийн тодорхойлох систем, хувьсгалын үзэл санааны түүх, түүхийн дурсгалт зүйлсийн үнэ цэнийг уламжлан залгамжлах тогтолцооны талаар шинэ ахиц гаргах.

Хоёр. Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах механизмыг боловсронгуй болгож, түүхийн дурсгалт зүйлсийн аюулгүй байдлын наад захын баталгааг гаргаж, түүхийн дурсгалт зүйлсийн нөөц, хөрөнгийн удирдлага, газар эдэлбэрийн нөөцөд эхлээд археологийн судалгаа хийх, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж ашиглах үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалт, түүхийн дурсгалт зүйлсийг хянах тогтолцоо зэрэг талаар ахиц гаргах.

Гурав. Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглахын аль алиныг чухалчлах, түүхийн дурсгалт зүйлсийг зохистой ашиглахыг ахиулж, музейн үүрэг чадварыг хөгжүүлэн, нийгмийн оролцоог дэмжиж, түүхийн дурсгалт зүйлсийн зах зээл эрчтэй, эмх цэгтэй хөгжихийг ахиулж, хувь хүн түүхийн дурсгалт зүйлсийг цуглуулан хадгалах, хамгаалах, ашиглахыг удирдах талаар эрэлхийлэл хийж, шинэ арга зам олох.

Дөрөв. “Бүс ба зам”-ын түүхийн дурсгалт зүйлсийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, гадаадад туслан түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах төсөл, хамтарсан археологийн судалгааны төсөл, түүхийн дурсгалт зүйлсээр гадаадад үзэсгэлэн гаргах талаар Хятадын брэнд бий болгож, Хятадын соёлын олон улсад нөлөөлөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Статистик бүртгэлээс үзвэл, Хятадад одоо шилжүүлж үл болох түүхийн дурсгалт зүйл 767 мянга бий. Улсад харьяатай шилжүүлж болох түүхийн дурсгалт зүйл 108 сая, хувь хүмүүст түүхийн дурсгалт зүйлс асар олноор хадгалагдаж байна. Хятад улс 5000 гаруй музейтэй, түүхийн дурсгалт зүйлсийн хэмжээ, музейн нийт тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм.

Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх саналд түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалахыг чухалчилсан төдийгүй зүй зохистой ашиглахыг ч чухалчилсан юм. Бичиг баримтад, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалж, ашиглахыг бага, дунд сургуулийн хичээлийн програмд оруулж, бага, дунд сургуулийн сурагчид музейг ашиглан суралцах механизмыг сайжруулах хэрэгтэй. Түүхийн дурсгалт зүйлсийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах тогтолцоог шинэчилж, түүхийн дурсгалт зүйлсийн соёлын цөм, цаг үеийн үнэ цэнийг өргөн дэлгэр уламжлах ёстой гэжээ. Үндэсний түүхийн дурсгалт зүйлсийн газрын орлогч дарга Гү Ючай онцлон тэмдэглэхдээ: Үндэсний түүхийн дурсгалт зүйлсийн газар бодлого, механизм, хамааралт, шинийг бүтээх зэргээр түүхийн дурсгалт зүйлсийг улам сайн хамгаална.

Нэг. Хятад улсын түүхийн дурсгалт зүйлсийг бүх хэвлэл мэдээллээр сурталчлан мэдээлэх төсөл хэрэгжүүлж, түүхийн дурсгалт зүйлд агуулагдаж буй соёлын цөм, цаг үеийн үнэ цэнийг уламжлан сурталчилна. Энэ талаар бид хэвлэл мэдээлэлтэй маш сайн хамтран ажилласан юм.

Хоёр. Нийгмийн хүчин зүйлийг төрийн өмчийн түүхийн дурсгалт зүйлсийн ашиглалт, менежментийн хэлбэрт оруулна.

Гурав. Хувьсгалын түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах төслийг дэмжинэ.

Дөрөв. Түүхийн дурсгалт зүйлсийн олон улс дахь нэр нөлөөг өргөтгөнө гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл