Хятад улс Ангараг гарагийг судлах анхны төсөлд зориулсан дурсгалын зоос гаргав
2021-08-31 14:52
Хятад улс Ангараг гарагийг судлах анхны төсөлд зориулсан дурсгалын зоос гаргаад байна.
Хятадын Ангараг гарагийн анхны хайгуул хэмжилтийн үүрэг хүлээсэн “Жү Рүн” ангараг гарагийн хайгуулын тэрэг 100 хоног аялсантай холбогдуулан Ангараг гарагт хийсэн анхны амжилттай хайгуулын алт, мөнгөн дурсгалын зоосны багцыг 2021 оны 08-р сарын 30-нд гаргасан байна.

Энэхүү багцад нийт гурван дурсгалын зоос байгаа бөгөөд үүнд хоёр алтан дурсгалын зоос, нэг мөнгөн дурсгалын зоос орсон. Бүгд БНХАУ-ын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
