Хатгамалчин охин
2018-11-06 10:37
Хятадын Гүйжүө мужийн Чянь Дүн Нань Мяо Дүн үндэстний өөртөө засах жүөгийн Тайжян шяний иргэн Ян Шинхэ энэ жил 28 настай. Тэрээр дүлий, хэлгүй ч хатгамалчин охин юм.

Тэрээр 3 настай байхдаа төрөлхийн гажигтай гэж оношлогдсон байна. 7 наснаасаа ээжээсээ Мяо үндэстний хатгамлыг сурч, одоо хүн бүхний сайн мэддэг сайн хатгамалчин болж, түүний хатгасан хувцас нь хэдэн мянган юань цаашлаад 10 мянган юаньд хүрдэг байна.

Ян Шинхэ дүлий, хэлгүй хэмээн зориг шантарсан биш, харин бүхнийг ялан давах зоригтой байснаар амьдрал түүнд инээд, баяр баясал, хүсэл тэмүүлэл бэлэглэсэн байна.




Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлэг
Дэлгэрэнгүй үзэх
