solongonews
Эмэгтэй нисгэгч Лилинь
2019-03-26 16:14
Эмэгтэй нисгэгч Лилиньтэй танилцаарай.

19 настай байхдаа Лилинь агаар аяллын компанид ажилд оржээ. Тэрээр Хятадын Шаньдүн муж болон Макаогийн агаар аяллын компанид 9 жил нисэх онгоцны үйлчлэгчийн ажил хийжээ. 2008 онд Лилинь нисэх онгоцны үйлчлэгчийн ажлаа орхин “эмэгтэй нисгэгч болох”-оор шийдэж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр 2 жил гаруй нисгэгчийн мэргэжлийг сурсан нь гайхалтай. Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй. Одоо тэрээр Күньмин хотын агаар аяллын компанид туслах нисгэгчээр ажиллаж байгаа юм.

Нисгэгч гэдэг сайхан гэгээлэг ажил төдийгүй хүнд хэцүү ажил. Хэн хүнээс эрт босно, бас орой ажлаасаа бууна.

Биднийг Лилиньтэй уулзах үед 08:25-ын Күньмин хотоос Чэндү хүрэх нисэх онгоцны албанд гаргахаар бэлтгэл ажлаа хийж байсан юм. Өглөө 05:00 цагт босоод 06:00 цаг гэхэд ажлын газраа хүрчээ.

- Заримдаа өглөөний 03:00 цагт босоод ажилдаа гарах шаардлага ч гардаг гэж Лилинь ярив.

Ажлын газраа хүрээд хамгийн түрүүнд нислэгийн мэдээллээ аваад нисэхээс өмнөх бэлтгэл ажлаа хийнэ.

Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан. Лилинь нисгэгчийн ажилд ороод нэг мэдэхэд л 7 жил өнгөрсөн бөгөөд нисэх онгоцоор 3000 цаг аялсан байна.

- 2012 онд намайг Күньмин агаар аяллын компанид ирэхэд Юүньнан мужийн хэмжээнд эмэгтэй нисгэгч байгаагүй. Одоо 10 гаруй эмэгтэй нисгэгчтэй болоод байгаа бөгөөд том том агаар аяллын сургуулиуд нь эмэгтэй нисгэгч элсүүлдэг болсон хэмээн Лилинь ярилаа.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл