Нэг. “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаа болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн тойм
Эдийн засгийн ерөнхий бодит хүчин тодорхой нэмэгджээ.
Хөгжлийн загвараа өөрчилж, шинэчлэлийн хурд тодорхой нэмэгджээ.
Хөгжлийг эрчимжүүлэх чадавхаа тасралтгүй дээшлүүлжээ.
Хот хөдөөгийн бүс нутгийг нэгдсэн байдлаар төлөвлөх ажил ахиц дэвшилд хүрчээ.
Өөрчлөлт нээлтийг гүнзгий ахиулжээ.
Экологийн орчинг үргэлжлүүлэн сайжруулжээ.
Иргэдийн амьдралын түвшин дээшилжээ.
Нийгмийн хөгжил иж бүрэн дээшлэв.
Эв нэгдэлтэй Өвөр Монголын бүтээн байгуулалтыг ахиулжээ.
Засгийн газрын бүтээн байгуулалтыг эрчимжүүлжээ.
Өнгөрөгч 2015 онд бид ӨМӨЗО-ны XII АТИХ-ын III хурлаар тогтоосон бүх төрлийн ажил үүргийг төгс амжилттай гүйцэтгэсэн.
Нэг жилийн туршид бид голдуу доорх ажлуудыг хийжээ.
Нэг. Эдийн засгийн нэмэгдлийг тогтуун болгожээ. Хөрөнгө оруулалтын тогтуун нэмэгдэлд гаргасан ач холбогдлыг дайчилсан. Олон төрлийн арга хэлбэрээр аж үйлдвэрлэлийг тогтуун байлгаж, эдийн засгийн хөгжлийг ахиулжээ.
Хоёр. Aж үйлдвэрийн бүтцэд ихээр зохицуулалт хийж, орчин үеийн хөдөө аж ахуйг хурдтай хөгжүүлжээ. Аж үйлдвэрийн хөгжлийн загварыг өөрчилж, шинэчлэлийг идэвхтэй дэмжиж, орчин үеийн үйлчилгээний үйлсийг түргэн хөгжүүлжээ.
Гурав. Өөрчлөлтийг гүнзгийрүүлж, орчин үеийн зах зээлийн системийг төгөлдөржүүлжээ. Эдийн засгийн гааль татварын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлжээ. Мал аж ахуй тариалангийн орны өөрчлөлтийг түргэтгэжээ. Нээлттэй аж ахуйн нэгжийн шинэ тогтолцоог хурдтай байгуулжээ. Экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлжээ.
Дөрөв. Иргэдийн амьдралын түвшинг сайжруулжээ. Мал аж ахуй тариалангийн орны “Арвыг хамруулах” төслийг түлхүү хэрэгжүүлж, хамтран бизнес эрхлэх, олон түмнээрээ шинэчлэлийг бий болгох ажлыг идэвхтэй ахиулжээ. Нийгмийн баталгааны системийг төгөлдөржүүлж, ядуу айл өрхийг дэмжиж, бүх төрлийн нийгмийн ажлыг эрчимжүүлжээ.
Тав. Засгийн газрын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийг дээшлүүлжээ.
