
Хятад хоолны төрөл олон. Тэр дундаа хуурсан хоолнууд нь газар газрын онцлогтой байдаг. 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын 3000 төрлийн хоол хийж чаддаг робот олны анхаарлыг татаж байна. Тус роботыг хөгжүүлэгч Бээжингийн Кай-Лиюү компаний танилцуулж буйгаар робот нь ахмад настнууд болон өөрөө хоол хийх чадваргүй хүмүүст зориулагджээ. Тогооч робот Хятад хоолны найман том төрлийн 3000 төрлийн хоол хийж чаддаг ба хийсэн хоолоо хүргэж өгдөг юм байна. Энэ төрлийн роботыг хоолны газар, зочид буудал, эмнэлэг зэрэг газарт ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйд авто удирдлагатай машинтай хослуулан шуурхай хоол хүргэлтийн салбарт ажиллуулах юм байна.
