solongonews
Хятадын Бугат-Монгол улсын бараа бүтээгдэхүүний экспо
2016-03-29 10:25
Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд сувд, ноос ноолуур, арьсан эдлэл, мах махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн зэрэг 10 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Өвөр Монголын Бугат хотын Засгийн газар, Өвөр Монголын худалдааг дэмжих нийгэмлэг болон Монгол Улсын Улаанбаатар хот, Дорноговь аймаг хамтран зохион байгуулсан “Хятадын Бугат-Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспо-2016” Бугат хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд 3 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийв.

Гурав хоног үргэлжилсэн уг экспод Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд сувд, ноос ноолуур, арьсан эдлэл, мах махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн зэрэг 10 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Гуравдугаар сарын 24-ний үдээс хойш төсөл танилцуулах болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Бугат хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон бол тус өдрийн үдэш Бугат хотын жүжгийн театрт “Тал нутаг-Монголын аяс” хэмээх урлагийн тоглолт зохион байгуулж, монгол үндэстний уламжлалт дуу бүжиг, Монгол Улсын үндэсний хувцасны загварыг сонирхуулав.

Бугат хот сүүлийн жилүүдэд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөтгөж, 2015 онд Мандал боомтын төмөр замын бараа тээвэрлэлтийн парк болон боомтын төмөр замын ачааны суурин байгуулж, мөн оны 11 дүгээр сард Мандал боомт нь байнгын нээлттэй болсон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл