solongonews
Ганц мод боомтоор импортолсон нүүрсний нийт хэмжээ 7 жил дарааллан өслөө
2016-06-21 16:44
Ганц мод боомтоор импортолсон нүүрсний нийт хэмжээ 7 жил дарааллан өсжээ.

Хятадын талд байрлах Ганц мод боомтыг 2009 онд эхэлж ажиллуулснаас хойш тус боомтоор бараг 5 тэрбум ам.долларын өртөг бүхий 63 сая тонн нүүрс импортолж, нүүрс импортолсон хэмжээ 7 жил дараалан нэмэгдэж, Өвөр Монголын хэмжээнд нүүрс импортолсон хамгийн том боомт болжээ.

Энэ оны эхний таван сард Хятад улсын дотоодын хүүршмэл нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, нүүрсний зах зээлийн хангамж хэрэгцээний тэнцвэрт байдалд төлөвлөлт хийсэн зэрэг шалтгаанаас болж, Ганц мод боомтоор импортлох нүүрс өнгөрсөн оны мөн үеэс ихээр нэмэгдэж, 3 сая гаруй тоннд хүрч, 17 хувиар нэмэгдсэн байна.

ӨМӨЗО-ны Урадын дунд хошуунд байрлах Ганц мод боомт нь Хятад улсын эх хуурайн нэгдүгээр зэрэглэлийн боомт бөгөөд Хятад улсын баруун хойд хэсгээс Монгол Улстай арилжаа худалдааны солилцоо хийх чухал боомт болно. Мөн Хятад улсын эх хуурайн  нүүрс импортлох чухал боомт юм.

 

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл