solongonews
ГХЯ-ны сайд Ван И Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
2019-11-22 09:19
ГХЯ-ны сайд Ван И Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож Япон улсад албан ёсны айлчлал хийнэ.

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 11-р сарын 21-ний өдөр:

- Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимитүгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 22-ноос 26-нд Японы Ногояд болох Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож, Япон улсад албан ёсны айлчлал хийх болно. Мөн Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимитүтэй Хятад, Японы дээд зэрэглэлийн хүмүүнлэгийн салбарын солилцооны зөвшилцлийн анхдугаар хурлыг даргалах болно гэж хэллээ.

    Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд тэрээр:

- Их 20-ийн уулзалт бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал форум юм. Өнөө ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь олон улсын дэг журамд заналхийлэл болж, дэлхийн эдийн засагт тодорхойгүй хүчин зүйл, эрсдэл илэрхий нэмэгдэж байна. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Их 20-ийн гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр чөлөөт худалдаа, дэлхийн засаглалыг дэмжих, тогтвортой хөгжил, Африк зэрэг асуудлаарх хэлэлцүүлэгт оролцон, дэлхийн эдийн засгийн байдал, худалдаа, банк санхүү, хөгжил зэрэг талаарх Хятадын санаачилгыг хуваалцах болно. Энэ удаагийн хурал олон талт үзлийг дэмжих, хамтын ажиллагааны чиглэлийг барих, дэлхийд тулгамдаж буй сорилтын эсрэг арга хэмжээ авахыг бид дэмжиж байна гэж хэлсэн байна.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл