Осол гарсны дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, Хятадын ГХЯ, БНХАУ-аас БНАСАУ-д суугаа ЭСЯ даруй шаардлагатай бүх арга хэмжээ авч, БНАСАУ-ын холбогдох талуудтай хамтран ослын хэргийг сайтар шийдвэрлэх хэрэгтэй. Бүх хүч чадлаа дайчлан шархадсан жуулчныг аварч, амиа алдсан жуулчдын арын ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.
Тэрээр: Ойрд аюулгүй байдлын осол их гарч байгаа бөгөөд заавал чухалчлан үзэх хэрэгтэй байна. 05-р сарын 01-ний амралт тохиох гэж буй энэ үед жуулчдын тоо нэмэгдэж эхэлдэг болохоор орон нутгийн холбогдох байгууллагууд аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлын ажлын хариуцлагын механизмыг хэрэгжүүлэн, аюулгүй байдлын эрсдэлийг шалгаж, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, яаралтай арга хэмжээ авах ажлыг төгөлдөржүүлэн, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
