solongonews
Хятад, Орос, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ
2019-11-26 21:24
Хятад, Орос, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

    Хятад, Орос, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтын нээлтийн ёслол энэ сарын 25-нд Өмнөд Африкийн Кейптаун хотын боомтод боллоо.

Нээлтийн ёслолд БНХАУ-ын ажлын хэсгийн ахлагч, Тэнгисийн цэргийн штабын дарга нарын туслах Лю Зүнчэн, Өмнөд Африкийн төлөөлөгчдийн тэргүүн, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн флотын командлагч Махалана, Оросын төлөөлөгчдийн дарга, Оросын тэнгисийн цэргийн штабын орлогч дарга Земскофф болон офицеруудын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцов.

Хятад, Орос, Өмнөд Африкийн тэнгисийн цэргийн Африкийн өмнөд далайд анх удаа зохион байгуулсан энэхүү хамтарсан сургуулилтад Хятадын Тэнгисийн цэргийн Вэйфангийн усан онгоц, Оросын Тэнгисийн цэргийн "Маршал Устинов" хөлөг онгоц, дунд танкын "Виа" баг, "Зима" ба SB-406 аврах онгоц, Өмнөд Африкийн Тэнгисийн цэргийн хүчний "Аматола" фрегат, "Лонгшан" туслах хөлөг онгоц оролцоно.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл