solongonews
Хүний эрхийн асуудал гэгчээр шалтаг болгон Хятад улсыг буруушаахыг эрс эсэргүүцнэ
2016-03-11 22:13
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дэх удаагийн бага хурал дээр Хятадын зарим нэг хэрэгт анхаарал хандуулж, Хятад улсын хүний эрхийн байдлыг зэмлэн буруушаасан байна.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америк, Англи, Япон, Австрали зэрэг 12 орон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дэх удаагийн бага хурал дээр Хятадын зарим нэг хэрэгт анхаарал хандуулж, Хятад улсын хүний эрхийн байдлыг зэмлэн буруушаасан байна.

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 11-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк болон бусад цөөн тооны улс орон хүний эрхийн асуудал гэгчээр шалтаг болгон Хятад улсыг илээр зэмлэн буруушаасан нь Хятадын дотоод хэрэг болон хууль эрх зүйн бүрэн эрхэнд ноцтой халдсан явдал болохоор Хятад улс эрс эсэргүүцэл илэрхийлж, тэдний буруушаал зэмлэлийг яасан ч хүлээн авахгүй гэжээ.

Тэрээр, Хятад улс бол хуулийн засаглалтай улс орон байж, Хятадын хууль зүйн байгууллага нь хуулийн дагуу ажиллаж, хуулийн дагуу хэргийн сэжигтний хууль ёсны эрх ашгийг баталгаажуулдаг. Энэ жил хүний эрхийн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Уг байгууллага бол өнгөрсний сөргөлдөөнийг өөрчилж, улсууд хоорондын хүний эрхийн салбарын хамтын ажиллагаа болон зохицуулалтыг эрчимжүүлэх зорилготой байдаг. Америк болон цөөн тооны улс орон хүний эрхийн зөвлөлд дахин хэрэг сэдэж, "НҮБ-ын дүрэм"-ийг дахин ноцтой зөрчиж, ерөнхий ассамблейн холбогдох тогтоолоос гажиж, сөргөлдөөнийг улам хурцатгаж байгаа нь талуудын аль алины ашиг сонирхолд нийцэхгүй юм. Хүний эрхийн баталгааг ерөөс хамгийн сайн гэхээс улам сайн байлгах нь чухал. Хятад улс уг салбарын ажлыг дээд хэмжээнд чухалчилж, өөрийн орныхоо бодит байдалтай уялдуулан, Хятадын онцлогтой хүний эрхийн хөгжлийн замаар замнаж, олны анхаарлыг татсан ололт амжилтад хүрсэн. Олон улсын хэмжээнд бүхий л улс орнуудад тохирох хүний эрхийн нэгдсэн хөгжлийн зам гэж байхгүй, харин улс орнууд бүгд өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу, бодит байдлаас үүсэж, иргэдийнхээ эрэлт шаардлагын дагуу уг салбарыг хөгжүүлдэг гэжээ.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл