solongonews
Бээжин хот вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийж байна
2021-04-12 12:16
Бээжин хот вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийж байна

   Сүүлийн өдрүүдэд Бээжин, Хүбэй, Чүньчин, Шанхай зэрэг Хятадын олон нутагт вакцины цэг гаргаж вакцинжуулалтын ажлыг эрчимтэй хийж, хотын иргэдийн вакцинжуулах шаардлагыг хангаж байна.

        Бээжингийн Фэнтай дүүргийн Чин Та Же Шинь паркын ойролцоо Хү Гүөчяо гудамжинд буй соёл спортын ордонд 04-р сарын 11-ний өдөр хүмүүс оочерлон   COVID-19 вакцин тариулж байлаа.

        Соёл спортын ордны талбайд жолоодон дагуулах ба бүртгүүлэх хэмээх хоёр хэсэг хувааж, эмчээс иргэдийг лавлан асууж баталгаажуулсны дараа бүртгүүлэлтийг дуусган вакцинжуулалт хийж байлаа. Мөн Соёл спортын ордонд байрлах кино ордонд иргэд эрүүл мэндийн сурталчилгааны видио бичлэгийг үзэж, халдвараас урьдчилан сэргийлэх тал дээр ойлгож, 30 минутын ажиглалтын хугацаагаа дуусгаад явж болно. Вакцин хийлгэсний дараа иргэд сөрөг хариу үйлдэл гарахаас сэргийлэн тухайн цэгт түргэн тусламжийн автомашин тохируулж, мөн тус автомашинд эмч ажилтнууд хуваарилж онцгой байдлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч байна.   

        Бээжин хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 04-р сарын 09-ний өдрийг хүртэл Бээжин хот иргэдэд нийт 18 сая 4984 тун вакцин хийж өгсөн байна. Энэ нь ойролцоогоор  11 сая 6179 хүнийг вакцинд хамруулжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл