20-нд, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 13-р удаагийн хурлаар “БНХАУ-ын Хууль зүйн туслалцаа олгох тухай хууль”-ийг баталсан байна. Хууль зүйн туслалцаа олгох тухай хууль 2022 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
Энэ хуульд: Өмгөөлөгчийн газар, анхан шатны хуулийн үйлчилгээний газрууд, өмгөөлөгч, анхан шатны хууль зүйн үйлчилгээний ажилтнууд хуулийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Үрэгдсэн баатруудын ойр төрөл төрөгсөд үрэгдсэн баартын нэр хүнд эрх ашгийг хамгаалах, тухайн хүн шударга ёсны зоригтой үйлдлээсээ божл иргэний холбогдох эрх ашиг шаардах зэрэг хэлбэрээр хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргах тохиолдолд эдийн засгийн хүндрэлийн заалтын хязгаарлалтыг хүлээхгүй. Өмгөөлөгчийн газар, өмгөөлөгч, хуулийн үйлчилгээний сайн дурынхан зэрэг нь хууль зүйн үйлчилгээний нөөц харьцангуй дутагдалтай бүс нутагт хууль зүйн туслалцаа олгохыг урамшуулах зэрэг тодорхой заалтууд багтжээ.
