solongonews
Өвөр Монголын хотууд-Баяннуур хот
2017-04-06 11:06
Баяннуур Өвөр Монголын баруун бүсийн төв бөгөөд хойд талаараа Монгол Улстай хил залгаа, баруун талаараа Алшаа аймаг, өмнө талаараа Хатан гол, Ордос хот, зүүн талаараа Бугат хоттой зах нийлнэ.

      Хилийн шугамын урт нь 369 км, хилийн дагуу байнгын ажиллагаатай Ганц модны боомттой. Баяннуур хотын онцлог бол говь хээрийн бүсэд байрлах хэрнээ уул ус хосолсон үзэсгэлэнт байгаль, ундны усны 8 сая шоо метр нөөцтэй. Хатан гол энэ нутгаар 340 км урсдаг. 64 мянган ам км кв газар нутаг, 2 сая шахам хүн амтай. Уул уурхай, ашигт малтмал, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн. Бортохойн газар тариалангийн суурин буудай, ургамлын тос, чихрийн луувангийн сан юм. Хатан голын дагуу 13 мянган га талбайд аварга том усалгааны системтэй. Ихэвчлэн наранцэцэг, буурцаг, амтат гуа, алим их хэмжээгээр тарьдаг. Ашигт малтмал ихтэй. Ялангуяа алт, үнэт чулуу, нүүрс, төмөр, зэс, цайр, хөнгөн цагааны орд элбэг. Баяннуур хот газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн баялагтаа тулгуурлан эрчимтэй хөгжиж байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Бай Дү Бай Кэ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл