solongonews
“Мөнх тэнгэр” уран зургийн үзэсгэлэн болж өнгөрлөө
2016-11-04 16:55
“Мөнх тэнгэр” уран зургийн үзэсгэлэн болж өнгөрлөө

Хөххот дахь Цэцэнтана урлагийн музейд Монгол Улсын нэрт зураач Л.Бумандорж болон түүний гэргий Ц.Наранмандах нарын “Мөнх тэнгэр” уран зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 21-ны өдөр нээгдлээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын аж ахуйн арилжаа худалдааны талын харилцаа явах тутам нягтарч,  соёлын солилцоо ч гүнзгийрчээ. Энэ суурин дээр Цэцэнтана урлагийн музей ч олон төрлийн соёлын үйл ажиллагаа өрнүүлж, Монгол Улсын соёл урлагийг Өвөр Монголд дэлгэж, улмаар олон олон хүмүүсийг Монгол Улсын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусалсан байна.

Энэ удаагийнх “Мөнх тэнгэр” уран зургийн үзэсгэлэнг Цэцэнтана урлагийн музей санаачлан  зохион байгуулж, үзэсгэлэнд дэлгэсэн уран зургийн бүтээлүүд нь Монгол Улсын нийгэм, байгаль, аж амьдрал зэрэг бүх салбарын төрхийг харуулсан байна. Эдгээр уран бүтээлд тосон зураг, модон бар, монгол зураг, уран бичлэг, дүрст зураг, судалбар таталбар зэрэг олон төрлийн урлах арга хэлбэрээр зурагласан 100 шахам уран бүтээлийг дэлгэж, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн үзэмж, хөрөг зураглал, түүх, домог үлгэрийн сэдэвт зураг зэрэг гол сэдвийн эргэн тойронд бүтээсэн уран бүтээлүүд багтсан бөгөөд мөн ихэнх нь орчин үеийн урлагийн арга хэлбэрийг олон ашигласан байна.  

Л.Бумандорж гуай Монгол Улсын дүрслэх урлагийн сургуулийн захирлын тушаалыг 10 жил хашиж байсан бөгөөд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн магистрын удирдагч багш юм. Ц.Наранмандах Үндэсний урлагийн тэнхимийн эрхлэгчийн тушаалыг 15 жил хашиж байсан бөгөөд тэд хамтран Монгол Улс болон олон улсын хэмжээний  уран зургийн уралдаан тэмцээнд олон удаа шагнал хүртэж байжээ. Л.Бумандорж, Ц.Наранмандах нар дэлхийн олон улс оронд уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан бол харин энэ удаад Өвөр Монголд анх удаагаа хамтарсан уран зургийн үзэсгэлэнгээ зохион байгуулж байгаа нь энэ билээ. 

Найруулагч: Т.Буянхшиг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл