Ядаргаанаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол унтаж амарч, чанартай нойр авах гэдгийг хэн бүхэн сайн мэдэх болсон билээ. Гэхдээ та хэчнээн сайн унтсан хэрнээ эрч хүчгүй сулбагар байвал хоол хүнсээр дамжуулж эрч хүчээ нөхөх гээд үзээрэй. Энэ үүднээс та бүхэнд ядаргаанаас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар хүргэж байна.
Анар
Амин дэм: A, B, C, E, P витамин, кальци, магни, кали, манган, кобальт.
Ашиг тус: Бие махбодийг энерги өгч, дархлааны системийг дэмжиж, хоолны дуршил нэмэгдүүлнэ.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: Хагас анар эсвэл нэг аяга анарын шүүс.
Яаж хэрэглэх вэ: Дангаар нь идэх эсвэл шүүс болгож ууна. Мөн соус хийж, салат, амттан дээрээ нэмж хэрэглэх боломжтой.
Тослоггүй сүү
Амин дэм: Рибофлавин (витамин В2), кальци, фосфор ба витамин A, B, C, D, микроэлементүүд (давс, зэс, төмөр).
Ашиг тус: Бие махбодод шаардлагатай эрчим хүчний маш сайн эх үүсвэр.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 1 аяга.
Яаж хэрэглэх вэ: Дангаар нь уух эсвэл сүүндээ овъёос, эрдэнэ шиш хийж идэх.
Ургамлын гаралтай цай (цагаан гаа, гаа, алтан товч, нимбэг, нохойн хошуу)
Амин дэм: C, P, B1, B2, A, K, E витаминууд, органик хүчил, натри, кальци, манган, төмөр.
Ашиг тус: Бие махбодио зохих хэмжээний кофеингүй шингэнээр хангах нь таны эрүүл чийрэг, эрч хүчтэй байхад чухал үүрэгтэй.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 2 литр хүртэл.
Яаж хэрэглэх вэ: Хандалсан цайгаа шинэхэн байхад уувал зохистой.
Бэрсүүт жүрж
Амин дэм: C, E, B1, B2, B3, B6, каротиноид, макро ба микроэлементүүд, жимсний хүчил, пектинууд.
Ашиг тус: Байгалийн энергийн маш сайн эх үүсвэр, өвчний дараа болон оюуны ачаалал авсны дараа хэрэглэхэд тохиромжтой.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: Хагас жимсээр нь.
Яаж хэрэглэх вэ: Дангаар нь идэж болно. Эсвэл шүүс, коктейл хэлбэрээр уугаарай.
Бүхэл үр
Амин дэм: Е ба В витамин, төмөр, кальци, фосфор, магни.
Ашиг тус: Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, энергийн эх үүсвэр болох бөгөөд мэдрэлийн системийг дэмжих лецитин ялгаруулдаг.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.
Яаж хэрэглэх вэ: 40 дээш хэмд ашигтай бодисууд нь устдаг гэдгийг харгалзан үзэж, хоолоо гаргахаас хэдэн минутын өмнө эсвэл шөлөндөө нэмж болно.
Бууцай
Амин дэм: Латин, зиксантин, каротиноид, витамин B1, B2, C, P, PP, K, E, уураг, каротин (витамин А), амин хүчил агуулдаг.
Ашиг тус: Хөгшрөлтөөс хамгаалж, ой тогтоолтыг сайжруулна.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.
Яаж хэрэглэх вэ: Түүхий эсвэл уураар жигнэсэн, бага зэрэг чидун тос эсвэл цөцгийтэй хольж идэж болно.
Овьёос
Амин дэм: В бүлгийн витамин, кали, магни, фосфор, хром, төмөр, манган, иод.
Ашиг тус: Нүүрс усыг аажмаар шингээж энерги болгон хувиргах бодис агуулдаг бөгөөд энэ нь урт хугацааны турш цатгалан, эрч хүчээр дүүрэн байхад тусална. Үүний зэрэгцээ, жингээ барихад тустай.
Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 60 гр.
Яаж хэрэглэх вэ: Өглөөний цайндаа хэрэглэнэ.
