solongonews
Биологийн олон янз байдлын конвенцын гэрээлэгч талуудын хурал болно
2021-09-28 09:27
Биологийн олон янз байдлын конвенцын гэрээлэгч талуудын 15-р хурал Күньминд болно.

Саяхан Хятадын Эксологи Байглаль Орчны Яам хэвлэлийн бага хурал хийлгэж, “Биологийн олон янз байдлын конвенц”-ын гэрээлэгч талуудын бага хурлын 15-р хурлал(COP15)-ын талаар танилцуулав. Энэ удаагийн хурал нь хоёр үе шаттайгаар буюу 10-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд болон 2022 оны эхний хагас жилд Күньмин хотод зохиогдож, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар гаргасан олон улсын хамтын нийгэмлэгийн туршлагыг бүх талаар дүгнэж, хойшдын 10 жилийн дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын зорилт төлөвлөгөөг гаргах аж. Эхний шатны хурлын төрөл бүрийн бэлтгэл ажил бэлэн болоод байна.

“Биологийн олон янз байдлын конвенц”-ын гэрээлэгч талуудын бага хурлын 15-р хурал бол НҮБ-ын экологи байгаль орчны салбарын чухал хурал бөгөөд Хятад улсын энэ онд зохион байгуулах чухал дипломат харилцааны арга хэмжээ юм. Хятадын Хүрээлэн буй орчны яамны Байгаль экологийн хамгаалалтын хэлтсийн дарга Цүй Шүхүн танилцуулснаар, энэ удаагийн хурал нь гэрээлэгч талуудын өмнөх удаагийн хурлуудтай харьцуулбал илүү өвөрмөц нэг удаагийн хурал болох бөгөөд цаг хугацааны хувьд удаан үргэлжлэх тул дотоод гадаадынхны анхаарлыг маш их татаж байна гэв.

“Биологийн олон янз байдлын конвенцын гэрээлэгч талуудын бага хурал хоёр жил тутамд нэг удаа зохиогддог. Гэтэл энэ удаагийн хурал цар тахлын нөлөөний улмаас шалтгаалан, 14-р хурлаас одоод хүртэл нэгэнтээ хоёр жил өнгөрчээ. Энэ удаагийн хурлаар 15-р хурлын даргыг сонгож, 15-р удаагийн хурлын үе шатанд орох юм. 15-р хурлын ерөнхийлсөн хөтөлбөрүүдээр хурал явагдаж, тус удаагийн хурлын хөтөлбөрийн төлөвлөлтийн дагуу 2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын конвенцоос бусад төрөл бүрийн сэдвүүдийг хөндөх болно, харин 2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын конвенцыг ирэх оны эхний хагаст болох оффлайн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм.”

Юньнань мужийн Экологи байгаль орчны тэнхимийн дэд дарга Ван Тяньши танилцуулахдаа: Юньнань мужийнхан хурал үйлчилгээний баталгаажуулалт, цар тахлын сэргийлэлт, Юньнань мужийн тухай сурталчлан танилцуулах зэрэг чухал асуудлаар Биологийн олон янз байдлын конвенцын бага хурлын 15-р удаагийн хурлын бэлтгэл ажлыг хангасан бөгөөд эко, аюулгүй, ухаалаг, арвич хэмнэлтэйгээр хурлыг зохион байгуулах үзэл баримтлалыг мөрдсөн юм гэв.

“Өдгөө их хурлын төрөл бүрийн бэлтгэл ажил үндсэндээ бэлэн болоод байна. Бид зохион байгуулах шаардлагын дагуу, нэгэн удаагийн урам зориг уламжилсан, арвич хэмнэлтэй, нүүрстөрөгч багатай хурал болгон зохион байгуулна.”

Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтөн оршин тогтнох, хөгжихийн суурийг бүрдүүлсэн, дэлхийн амьдралын хувь заяаны хамтын цогцын холбоос, үндсэн суурь юм. Дэлхийн биологийн олон янз байдлын алдагдлын ноцтой чиг хандлагын эсрэг хичээл зүтгэл гаргахын тулд 2010 онд Японы Айчи мужид зохиогдсон Биологийн олон янз байдлын конвенцын гэрээлэгч талуудын бага хурлын 10-р хурлаар НҮБ-ын биологийн олон янз байдлын тухай 2020 оны зорилт буюу “Айчигийн зорилт”-ыг дэвшүүлсэн юм. Гэтэл энэ зорилтын дэлхий нийт дэх хэрэгжилтийн ерөнхий үр дүн төдийлөн сайн биш байна.

Дэлхийд биологийн олон янз байдлаар хамгийн баялаг орнуудын нэгний хувьд Хятад улсын засгийн газар “Айчигийн зорилт”-ыг сайтар хэрэгжүүлж, төрөл бүрийн үүрэг зорилт, хариуцлагыг тодорхой тогтоосон. Хятадын Хүрээлэн буй орчны яамны Байгаль экологийн хамгаалалтын хэлтсийн дарга Цүй Шүхүн хэлэхдээ: Хятад улсын хэрэгжүүлсэн “Айчигийн зорилт”-ын ерөнхий байдал дэлхийн дундаж түвшнээс дээгүүр байна гэв.

“Одоог хүртэлх байдлаар 3 зүйлийн зорилтын ахиц хэрэгжилт нь Айчигийн зорилтод товлосон зорилтын индексээс давсан юм. Тухайлбал, 14-р зүйл буюу “Экологийн системийн үйлчилгээг сэргээн баталгаажуулах”, 15-р зүйл буюу “Экологийн системийн уулын байдлаа сэргээх чадвар болон нүүрстөрөгч шингээх хэмжээг нэмэгдүүлэх”, 17-р зүйл буюу “Биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх” эдгээр болно. Түүнчлэн 13 зүйлийн зорилт үндсэндээ биелэгдэж, 4 зүйлийн зорилт үе шатны чанартай ахицад хүрэв. Тухайн жил Айчигийн зорилтоор тогтоосон үйл ажиллагааны 20 зорилтод Хятад улс бүгдэд нь сайн үр дүн олсон бөгөөд ерөнхийлсөн байдал нь дэлхийн дундаж түвшнээс дээгүүр байна”.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл