solongonews
Батганы эсрэг вакцин байвал та хамрагдах уу
2021-12-28 17:38
Батганы эсрэг вакцин байвал та хамрагдах уу.

Батганы эсрэг вакциныг судалж бий тухай мэдээ сүүлийн өдрүүдэд цахим ертөнцийг шуугиулж, маш олон хүмүүсийн анхаарлыг татсан байжээ.

Үнэндээ 2011 он гэхэд Францын эмийн бүтээгдэхүүний компани Санофи Пастер болон Америкийн Калифорнийн их сургуулийн судлаачид сэвх буюу батганы эсрэг вакцины тухай судалж бий тухай мэдээлж байсан билээ. Мэдээллийн дагуу уг вакцныг 2023 онд эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж бий юм.

Батганы вакциныг судлахад юуг үндэслэл болгосон буй?

Батга нь ихэнх байдалд залуу буюу өсвөр насны үед үүсдэг тохиолдол их байдаг. Батга үүсэх нь үсний уутанцрын өөхний суваг бөглөрөх, өөхний шүүрэл ихсэх, бактерийн халдвар зэргээс шалтгаалдаг. Тэдгээрийн дотроос бактерийн халдвар нь ихэвчлэн Propionibacterium acnes-ийн халдварыг хэлдэг. Энэхүү "батганы вакцин" нь P. acnes-ийн халдварыг дарангуйлж, батга гарахаас урьдчилан сэргийлэх зориулалттай юм.

Тодруулбал, Propionibacterium acnes нь Кристи-Аткинс-Мюнч-Петерсон (CAMP) хэмээх хорт чанарын хүчин зүйлийг ялгаруулж, үсний уутанцар болон түүний эргэн тойрон дахь хэсгийг өдөөж, үрэвслийг үүсгэдэг. Батганы вакцинд CAMP моноклональ эсрэгбие агуулагддаг бөгөөд энэ нь бичил тариураар өвчтөний арьсанд тарьж, бактерийн үржлийг сааруулахын улмаар батга үүсэхийг багасгах үр нөлөөг бий болгодог.

Батганы эсрэг вакцин үнэхээр батгыг сэргийлж чадна уу?

Одоогийн байдлаар онолын хувьд энэ нь боломжтой боловч батга гарах нарийн төвөгтэй нөхцөл байдал болон олон тооны Propionibacterium acnes-ийг авч үзвэл энэ нь зөвхөн батга гарах боломжийг тодорхой хэмжээгээр бууруулж чадахаас биш харин эмчлэх боломжгүй. Вакцин нь голдуу урьдчилан сэргийлэх үйлдэлтэй учир өсвөр насны үед буюу батга гарахаас өмнө вакцинжуулалтад хамрагдвал хамаг сайн урьдчилан сэргийлэх үр дүнд хүрч чаддаг.

Олон насанд хүрэгчид зохисгүй амьдралын зуршил,хэт их стресс, удаан хугацааны нойргүйдэл зэргээс шалтгаалж мөн ч батга гарах хандлагатай. Иймийн тулд насанд хүрэгчдийн хувьд мөн ч вакцинжуулалтаар дамжин урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : thepaper.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл