Эрээн хотын Ойн цагдаагийн газар нь Хунт нуга газрын цэцэрлэгт хүрээлэнд хууль тогтоомжийн дагуу хураан авсан үндэсний дархан цаазат гурван төрлийн 28 амьтныг 07-р сарын 31-ний өдөр эх байгальд нь тавив. Шувууны торны амсрыг онгойлгоход жиргэн донгодож байгаа болжмор шувуу, шар бялзуухай алсыг зорин нэгэн зэрэг нисэн гарлаа. Эрх чөлөөгөө олсон шувууд эх дэлхийн бүүвэйд буцав.

07-р сарын дундуур Эрээн хотын Ойн цагдаагийн газар нь зарим хүмүүс хууль бусаар үндэсний дархан цаазат зэрлэг шувууны төрлийг тээж яваа тухай олон нийтийн гомдлын дуудлага ирүүлснийг удаа дараалан хүлээн авч, тэд маш чухалд үзэн тэр даруй мөрдөн байцаалт хийж нотлох баримт цуглуулсны дараа хуулийн дагуу эдгээр үндэсний дархан цаазат гурван тусгай хамгаалалттай амьтдыг мөрдөн байцааж илрүүлсэн байна. Нарийн үзлэг хийж, болгоомжтой арчилсны дүнд хурааж авсан бүх шувууд байгальд буцах нөхцөлийг хангасан нь тогтоогдов.
"Энэ удаад хураан авсан шувууны төрөлд голдуу цэгцүүхэй байдаг. Тэр нь дархан цаазат хамгаалалттай амьтан юм. Нэг жилийн хугацаанд цэгцүүхэйн идэх царцаахай нь царцаахай сөнөөгч гурван мэргэжлийн ажилтны ажлын ачаалалтай тэнцэх болохоор тал нутагт тутагдаж болшгүй ашигтай шувуу юм. Хунт нуурын нуга газрын цэцэрлэгт хүрээлэн нь хотын дүүргээс нэлээд зайтай, өвс ногоо сахуулаг ургаж шувуудын амьдрахад тохиромжтой болохоор өнөөдөр бид эдгээр шувуудыг энд чөлөөлж байгаа нь энэ билээ" гэж ойн цагдаа хэлэв.

Энэ удаад нийтдээ үндэсний дархан цаазат гурван хамгаалалттай монгол болжмор 15, гарьд болжмор 1, шар шувуу 7, шар дэгжин 1, улаан хярс 2, бялзуухай 2 байв.
Сүүлийн жилүүдэд Ойн цагдаагийн газар нь зэрлэг амьтдыг хууль бус аргаар үржүүлэх, наймаалах, борлуулах, агнахын эсрэг тэмцэх ажлыг тасралтгүй эрчимжүүлж, тогтмол бус хугацаатайгаар үйл ажиллагаа эрхлэх, тээвэрлэлт хийж байгаа газруудыг гэнэтийн шалгалт хийдэг. Үүний зэрэгцээ интернэт сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зэрэг платформыг ашиглан, зэрлэг амьтдыг хамгаалах талаар сурталчлан таниулах эрчмээ чангаруулснаар, зэрлэг амьтдыг хамгаалах талаарх олон нийтийн ухамсрыг ихээр дээшлүүлжээ. Цаашид зэрлэг ан амьтадтай холбоотой хууль бус, эрүүгийн гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлж, экологийн орчны аюулгүй байдлыг чандлан сахиж, ой болон ан амьтан ургамлын нөөц баялгийг хамгаалах чиглэлээр сайн ажиллана гэжээ.
