"Хүний эрхийг дээдлэх, хамгаалах тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн хураангуй" -ийн уншигчдын уулзалт 2021оны 12-р сарын 28-ны өдөр Бээжинд болов. Хятадын Төв хорооны Суртал ухуулгын газар, Хятадын Төв хорооны намын түүх, утга зохиолын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох хүмүүс, хүний эрхийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид дотоод, гадаадын олон салбарын уншигчдын төлөөлөлтэй санал солилцов.
Хятадын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд Жян Жяньгуо хэлэхдээ, Ши Жиньпиний хүний эрхийн тухай чухал илтгэлүүд нь өндөр агуулгатай, утга агуулгаар баялаг, гүн гүнзгий санаа агуулсан бөгөөд шинэ эриний Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжлийн гарцыг зааж, Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлээр дэлхийн хүний эрхийн үйл хэргийг ахиулахад хувь нэмэр оруулсан байна. "Хүний эрхийг дээдлэх, хамгаалах тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн хураангуй" нийтлэл нийтлэгдсэн нь Хятадын хүний эрхийн үйл ажиллагааны түүхэн дэх томоохон үйл явдал болж, дотоод болон гадаадад олны анхаарлыг татсан юм.
Хятадын Төв хорооны намын түүх, утга зохиолын төв академийн дэд ерөнхийлөгч Хуан Ибинь хэлэхдээ "Дарга Ши Жиньпиний хүний эрхийн тухай чухал илтгэлүүд нь ХКН ард түмнийг дээдлэх үнэ цэнийг эрхэмлэж, Хятадын ард түмний аз жаргалыг эрэлхийлэх анхны эрхэм зорилгыг харуулж, Хятадын үндэстнийг залуужуулах, ХКН нь тусгаар тогтнолын тухай тууштай байр суурь, үзэл баримтлалыг баримталж, улс орны нөхцөл байдалд тохирсон улс төрийн хөгжлийн зам, хүний эрхийн хөгжлийн замыг баримтална" гэжээ.
"Энэ ном нь Хятад дахь хүний эрхийг хамгаалах шинэ үзэл баримтлал, практикийг тусгаж, Хятадын хүний эрхийн үйл хэрэгт чиглүүлэгч чухал ач холбогдолтой юм" гэж CGTN судалгааны төвийн Нигерийн судлаач Ү Иншюн хэлэв. Бангладешийн Бээжин Фувай эмнэлгийн эмч Мисбахул Фердус хэлэхдээ, Хятад улс ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, "Ковид-19"-ийн цар тахлаас хойш Хятад өвчтөнүүдийг бүрэн эмчилж, бүрэн баталгаатай болсон бөгөөд Хятад улс мөн бусад улс орон, бүс нутагт эмч нараа илгээж, хүмүүнлэгийн сэтгэлгээг бүрэн харуулсан байна. Пакистаны даяаршлын судалгааны төвийн судлаач Мин Жү хэлэхдээ "Хүний эрхийг дээдлэх, хамгаалах тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн хураангуй"-ыг олон хэлээр орчуулж, дэлхий даяар түгээж, Хятадын хүний эрхийн талаарх үзэл бодлыг илүү олон хүнд ойлгуулах болно гэж найдаж байна" гэжээ.
Баруун өмнөд улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн Хүний эрхийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Жан Юнхэ хэлэхдээ
"Ковид-19"-ийн цар тахал нь бүх хүн төрөлхтний нийтлэг хямралын хувьд тухайн улс хүний эрхийг жинхэнэ ёсоор хамгаалж чадах эсэхийг шалгах тулгуур чулуу юм. Хятад улсын засгийн газрын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах сурах бичиг болох ёстой. Хятадын Ардын их сургуулийн Хүний эрхийн судалгааны төвийн дэд профессор Мэн Тао "Хүний эрхийг дээдлэх, хамгаалах тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн хураангуй" нь тодорхой үзэл баримтлал, системчилсэн, практик гэх мэт онолын онцлог шинж чанартай гэж үзэж байна. Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Оуян Чяньчянь хэлэхдээ, хүний эрхийн асуудлаар өрнөдийн зарим орнуудын яриа хэлцлийн монополь байдлыг цаашид таслан зогсоож, хүний эрхийн хөгжлийг тайлбарлах эрхийг тууштай атгаж, жинхэнэ, бодиттой, өөртөө итгэлтэй Хятад улсыг дэлхий нийтэд харуулна гэлээ.
Мэдээлэлд дурдсанаар, "Хүний эрхийг дээдлэх, хамгаалах тухай Ши Жиньпиний хэлсэн үгийн хураангуй" нь 9 сэдэв, нийт 335 хэсэг өгүүлэлтэй, Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2021 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийсэн илтгэл, яриа, баярын захидал, зааварчилга зэрэг 160 гаруй чухал баримт бичгээс түүвэрлэн авсан юм.
