solongonews
Дижитал юаниар анх удаа онгоцны тийз худалдан авчээ
2021-04-19 09:55
Дижитал юаниар анх удаа онгоцны тийз худалдан авчээ.

Хятадад дижитал юаниар анх удаа онгоцны тийз худалдан авчээ. Төлбөрийн энэ хэлбэрийг Шанхайд төвтэй агаарын тээврийн Чүнь Чю агаар аяллын /“Spring Airlines”/ компани ашиглаж эхэлжээ.

Дижитал юаниар худалдан авсан 560 юанийн (86 орчим ам.доллар) үнэтэй анхны тийз нь Шанхай-Шэньжэнь чиглэлийн нислэгийнх бөгөөд иргэний нисэхийн салбарт Хятадын криптовалютыг ашиглах эхлэлийг тавьжээ.

Онгоцны тийзийг дижитал юаниар худалдан авахад Чүнь Чю агаар аяллын /“Spring Airlines”/ компанийн гар утасны албан ёсны программыг ашиглах боломжтой гэнэ. 

Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны (Төв банк) мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн Хятадын янз бүрийн хотуудад дижитал юанийг хаалттай туршиж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

2019 оны сүүлчээр дижитал юанийг Шэнь Жэнь, Сү Жөү, Чэн Дү, Бээжин болон тус хотоос холгүй байгуулсан Шюн Ань эдийн засгийн шинэ бүсэд, 2020 онд Шанхай, Чан Ша, Ши Ань, Чин Дао, Да Лянь хотууд болон Хай Нань мужид туршжээ.  

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл