Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Замын хөдөлгөөний удирдлагын газрын хоёрдугаар сарын 16-нд мэдээлснээр цагаан сарын шинийн 07-ны өдөр нутаг буцаж, шинэлсэн хүмүүс ажиллаж амьдардаг газартаа эргэх оргил үе эхэлжээ. Тухайлбал 16-ны өдрийн 19:00 цагийн байдлаар Хятад улс даяар замын хөдөлгөөн ерөнхийдөө аюулгүй тогтвортой явагдсан бол зарим хотын чиглэлд тээврийн хэрэгслийн тоо ихээр нэмэгджээ. Замын хөдөлгөөний хурд ерөнхийдөө удааширсан ч олон цагаар их цар хүрээтэй түгжрэл үүссэнгүй.
Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Замын хөдөлгөөний удирдлагын газрын хяналтад байгаа хурдны 73 замын гол болох 700 гарцын урсгалаас харахад замын хөдөлгөөний урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар нэмэгджээ. Улсын болон муж хотуудын хэмжээний 53 замд замын хөдөлгөөний урсгал өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.1 хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл шинийн найман нь цагаан сарын амралтын сүүлийн өдөр тул үндэсний хэмжээнд замын хөдөлгөөн үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.
