2-р сарын 5-нд Бээжин хотын хүрээлэн буй орчны хяналт хамгаалалтын төвөөс мэдэгдсэнээр, 2-р сарын 4-нөөс 5-ны үүр цайтал, Бээжин хотын цаасан буунаас үүдсэн агаарын PM2.5-ын хэмжээ багасаж, өнгөрсөн оны мөн үеэс 45.7 хувиар буурч, агаарын чанар илэрхий сайжирчээ.

Энэ жилийн цагаан сарын үеэр, Бээжин хотын тавдугаар тойргийн дотор цаасан буу тавихыг хориглож, тавдугаар тойргоос гаднах бүсэд цаасан буу жижиглэн борлуулах цэг байгуулсан боловч цаасан буу тавихыг хязгаарласан бүс гаргажээ. Урьдынхаас ялгаатай нь, энэ жил Бээжин хотод цаасан буу худалдаж авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлэхийг шаардаж, хотын төвд цаасан буу борлуулахыг хориглосон байна.

Бээжин хотын хүрээлэн буй орчны хяналт хамгаалалтын төвөөс нийтэлсэн тоо баримтаас үзвэл, битүүний үдшээс шинийн нэгний үүр цайтал, Бээжин хотын агаарын PM2.5-ын хэмжээ ерөнхийдөө ихэссэн боловч тийм түргэн нэмэгдээгүй, цаг тутмындундаж хурднэг шоо метрт 10 микрограммаас хэтрээгүйбайна.
