Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд Хан Цанфү, Зам тээврийн яамны сайд Ли Шяопэн, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Мяо Юй, Хятадын ардын банкны намын хорооны нарийн бичгийн дарга, Хятадын банкны даатгалын хяналт удирдлагын зөвлөлийн тэргүүлэгч Гүө Шүчин, Хятадын боомтын ерөнхий захиргааны дарга Ни Юайфэн нар 03 дугаар сарын 05-ны өдөр Ардын Их Хурлын Танхимын “Сайдын коридор”-т сурвалжилга өглөө.
Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд Хан Цанфү: - Энэ жил үр тарианы гаралт тогтвортой, тариалангийн талбай хэвийн байх төрийн бодлогыг биелүүлж, төвөөс үр тарианы гаралтыг дэмжих төрийн бодлогыг ямагт баримтлан эрдэнэ шиш, шар буурцаг тарих өрхөд нөхвөр олгох арга хэмжээг хэрэгжүүлж, цагаан будааны зах зээлийн үнэ ханшийг тогтвортой байлгах талыг баталгаажуулна гэв.
Зам тээврийн яамны сайд Ли Шяопэн: - 2019 онд Бээжин, Тяньжин, Хэ Бэй, Хөхмөрний гурвалжин хойг, зүүн хойд, баруун өмнөдийн бүс нутгийн гол гол мужуудын хурдны авто замын мужийн зааг дээрх замын хураамжийг хураахгүй болсон. 2020 онд хурдны авто замын мужийн зааг дээрх замын хураамжийг үндсэндээ үгүй хийнэ гэжээ.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Мяо Юй: - Энэ жил гар утасны интернэт сүлжээний урсгалын дундаж хураамжийг дахин 20 гаруй хувиар бууруулж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн интернэт сүлжээний дундаж хураамжийг дахин 15 хувиар бууруулж, өдрөөс өдөрт нэмэгдэж буй иргэдийн интернэт сүлжээний хэрэглээний хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангана.
Хятадын ардын банкны намын хорооны нарийн бичгийн дарга, Хятадын банкны даатгалын хяналт удирдлагын зөвлөлийн тэргүүлэгч Гүө Шүчин: - Хувийн аж ахуйн нэгж, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүжилт хийхэд хүндрэлтэй, санхүүжилт хийхэд үнэтэй байдаг асуудлыг шийдэх нь санхүүгийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлттэй нягт холбогдоно. Санхүүгийн байгууламжийн систем, зах зээлийн систем, бүтээгдэхүүний систем зэрэгт төлөвлөлт хийх хэрэгтэй. Энэ жил төрийн өмчит том хэлбэрийн худалдааны банкны жижиг дунд аж ахуйн нэгжид олгох зээлийг 30 дээш хувиар нэмэгдүүлнэ гэжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфэн: - Хятад улс, гадаадаас хог хаягдлыг нууцаар импортлох үйл ажиллагаанд цохилт өгч, хатуу хог хаягдлыг импортлоход тавих хяналтаа эрчимжүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн жил гадаадаас хог хаягдал нууцаар хил давуулах ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээ авснаа энэ жил үргэлжлүүлнэ гэжээ.
