solongonews
Хятад, Германы Ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй уулзлаа
2017-06-01 23:18
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Германы Ерөнхий сайд Меркельтэй хамт 6-р сарын 1-ний үдээс өмнө сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Герман улс бол Хятадын Европын холбооны чухал хамтын ажиллагааны түнш, хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлал олширч, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын солилцоо зэрэг нь маш хурдтай хөгжиж байна. Өдгөө дэлхийд тогтвортой хүчин зүйл нэмэгдэж буй байдалд Хятад, Герман хоёр улс бүгд олон талт үзгийг баримтлан, олон улсын өнөөгийн тогтолцоог хамгаалан, олон улсын харилцааны зарчим болон Дэлхийн Худалдааны байгууллагын тогтоолыг багтаасан улс орнуудын хамтын ойлголтыг журамлан, худалдаа эдийн засгийн чөлөөтэй дөхөм дөт байдлыг дэмжиж байна гэсэн байна.

Тэрээр мөн Европын холбоо "Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх шийдвэр"-ийн 15-р зурваст заасан үүргээ биелүүлэхийг Германы тал дэмжиж байна гэж Меркэль илэрхийлж байгаад сайшааж байна гэж хэллээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл