12-17 насныханд ковидын вакцин тарьж байна
2021-08-15 21:07
12-17 насныханд ковидын вакцин тарьж байна

Сүүлийн өдрүүдэд Хятадын дотоодын муж хотоор 12-17 насныханд ковидын вакцин тарих ажил явагдаж эхлээд байна. Вакцинжуулалтын явцыг хурдасгах зорилгоор энд тэнд түр цэг байгуулан, эмч ажилтны нэмэлт хүчээр шуурхай ажиллаж байна. 12-17 насны хүүхдийг вакцинд хамруулахдаа эцэг эх, эсвэл асран хамгаалагчдад нь тарилгатай холбоотой бүх мэдээллийг өгөх ба дурдсан насныхан тарилга хийлгэхдээ асран хамгаалагчдын хамт ирэх ёстой юм байна. Мөн тарилга хийлгэсний дараагийн хяналтын хугацаанд асран хамгаалагчид нь тэдний эрүүл мэндийг хянаж ажиглалт хийхийг зөвлөж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх
