solongonews
Ёомэйн гурилын ороомог
2017-12-20 10:00
Нарийн хоол, ходоод гэдсийг цэвэрлэх, ахмад настнуудад зориулсан хоол

Найрлага: Ёомэйн гурил 300 гр, хаш 600 гр, үсүү 120 гр

Амтлагч: Цагаан сармис 15 гр, давс 5 гр, түүхий цуу 6 гр, цуу 4 гр, маалингийн нухаш 10 гр, халуун чинжүү 10 гр (халуун чинжүү, чинжүү, хатаасан чинжүү), маалингийн тос 10 гр

Бэлтгэх арга:

1. Ёомэйн гурилыг хуурч болгож ашиглахаар бэлдэнэ. Гурилаа саванд хийж, халуун усаар зуураад бага зэрэг хүйтэн болгосны дараа гурилаа нухаж, нухсан гурилаа гурилын модоор 1.5 см зузаан болтол нь нимгэлнэ. Дараа нь уртаараа 5 см, өргөнөөрөө 4 см болох хэсэг болгон хэрчинэ. Хэрчсэн гурилаа бүгдийг 0.3 см орчим нимгэн ороомог болгож, ороомгоо босоогоор нь жигнүүр тогоонд хийгээд хүчтэй галаар 25-30 минут жигнэнэ.

2. Хашийг хальсалж хэрчээд ёомэйн ороомогтой хамт жигнэж болгоно. Хатаасан чинжүүг нунтаглаж, халаасан тостой хольж бэлдэнэ.

3. Сармисыг нухаш болгон, үсүү ногоог угааж цэвэрлээд жижиг хэсэглэн хэрчинэ.

4. Маалингийн нухаш дээрээ ус, давс, түүхий цуу, цуу, халуун ногоотой тос, маалингийн тос, үсүү ногоо нэмж амтална.

5. Хашаа нухаш болгоод дээр нь үсүү, давс, түүхий цуу, маалингийн тос, маалингийн болон сармисны нухаш хийж хутгана.

6. Ёомэйн ороомгийг хашийн нухаш болон соусаараа амталж идээрэй.
 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл