БНХАУ-ын Төв хорооны албан танхимаас 03-р сарын 16-ны өдөр “Намын гишүүн болсон өнгө гэрэлтэй 50 жил” дурсгалын тэмдгийг тараах ажлыг сайн хийх тухай мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд ХКН-ын Төв хорооноос 2021 онд анхны “Намын гишүүн болсон өнгө гэрэлтэй 50 жил” дурсгалын тэмдгийг тараана. Тус ажил нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны нэг чухал агуулга юм. Намын гишүүдийн нэр төр, харьяалал, эрхэм зорилгыг дээшлүүлж, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" болон 2035 оны зорилтыг биелүүлэхийн тулд бүх хүчээ нэгтгэх нь маш чухал ач холбогдолтой юм.
Тэмдгийг 2021 оны 07-р сарын 01-ний өдөр болтол намын гишүүнээр бүртгэгдэн 50 жил болж буй сайн ажилласан намын гишүүдэд олгоно. Бүх шатны намын байгууллагууд үүнийг чухалчлан үзэж, тухайн бүс нутаг, хэлтэс, нэгжийн бодит нөхцөл байдалд үндэслэн статистик зохион байгуулалттайгаар тараах тал дээр ухамсартайгаар сайн ажиллахыг шаардана. 07-р сарын 01-ний өдрөөс өмнө шаардлага хангасан гишүүн бүрд дурсгалын тэмдэг олгож, Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооны халамж, халуун сэтгэлийг мэдрүүлэх хэрэгтэй.
“Намын гишүүн болсон өнгө гэрэлтэй 50 жил” дурсгалын тэмдгийг энэ жил анх удаа тарааж байгаа бөгөөд үүнээс хойш шаардлага хангасан гишүүдэд жил бүрийн “07-р сарын 01-ний өдөр” тараах болжээ.
