solongonews
Д.Цоодол, Ц.Хулан Өвөр Монгол оюутнуудтай уулзалт хийлээ
2017-03-16 16:27
Д.Цоодол, Ц.Хулан Өвөр Монгол оюутнуудтай уулзалт хийлээ.

“Оршон” компаниас зохион байгуулж, ӨМИС-ийн “Уянга” нийгэмлэг хариуцан зохион байгуулсан Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, нэрт орчуулагч, сэтгүүлч Д.Цоодол, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, Монгол Улсын Зохиолчдын эвлэлийн дарга Ц.Хулан Өвөр Монгол оюутнуудтай хийсэн уулзалт өчигдөр ӨМИС дээр боллоо.

Уулзалтын үеэр Д.Цоодол гуай нэрт яруу найрагч Б.Явуухулан, С.Эрдэнэ зэрэг алтан үеийн уран зохиолч, яруу найрагчдын залуу насны түүх, дурсамжаас ярьж, “Харамчийнхан” зэрэг зохиол бүтээл бичигдсэн түүхийг залуу үеийнхний анхааралд хүргэлээ. Мөн Д.Цоодол, Ц.Хулан “Миний муу сайн найз нар”, “Өвгөдийг битгий гутаа”, “Би дургүй”, “Яадаг юм”, “Ирээдүй аниртахын бадаг” зэрэг яруу найргаа уншин сонирхуулсан нь уулзалтад ирсэн зочид тэдний яруу найргийн санааг илүү сайн мэдэрч, бүрэн утгаар нь ойлгох сайхан боломж боллоо хэмээн баярлаж байлаа.

Уулзалтад оюутнууд өөрсдийн сонирхсон асуултаа тэднээс асууж, бас суралцаж байлаа.

- Ц.Хулан та өөрийгөө аавынхаа авьяасыг хэр зэрэг өвлөсөн гэж боддог вэ? зэрэг асуултуудыг тавьж байв. Аав охин хоёр яруу найрагчийг урьсан энэхүү уулзалтад аав минь буюу аавын сэдэвт бэлэн шүлэг бичих үйл ажиллагаа явуулсан байна. Бичсэн шүлгийг тухайн талбайд уншиж хоёр яруу найрагч үнэлгээ өгөх төлөвлөгөөтэй байсан боловч цагийн байдал, бичсэн шүлэг олон зэрэг шалтгаанаас үнэлгээ өгөх ажлыг өнөөдөр “Бэрс” шууд нэвтрүүлгээр цацахаар болжээ. Ийнхүү Өвөр Монгол оюутнууд маань аав охин хоёртой шүлэг найргийн яриа өрнүүлсэн нэгэн үдшийг өнгөрлөө.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл