Хятадын сансар аяллын сан болон Хятадын S U V брэндийн W E Y хамтран ажиллаж, Хятадын анхдагч далай дээр хөөргөсөн пуужингийн загварыг Хятадын шинжлэх ухаан, технологийн музейд хандивлах арга хэмжээг 12-р сарны 11-ний өдөр зохион байгуулав.
2019 оны 06-р сарын 05-ны өдөр Чан Жэн арван нэгдүгээр C Z- 111 W E Y пуужинг Хятад улсаас анх удаа далай дээрээс хөөргөсөн байна.

- Шинжлэх ухаан технологийн шинийг санаачлах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх бол шинийг санаачлах ажлыг хөгжүүлэх хоёр чухал хүчин зүйл юм. Тус удаагийн хандивлах арга хэмжээгээр Хятадын сансар аяллын салбарын хөгжлийг иргэдэд танилцуулж, ялангуяа залуучуудын сансар аяллын шинжлэх ухааны тухай олголтыг гүнзгийрүүлж, хайн эрэлхийлэх халуун сэтгэлийг хөгжөөхийг хүсэж байна гэж W E Y брэндийн хариуцлагатай албаны хүн Жан Хунхань хэллээ.
Хятадын анхны далай дээр хөөргөсөн пуужингийн загвар Хятадын шинжлэх ухаан, технологийн музейн сансрын судалгааны үзэсгэлэнгийн танхимд таван жилийн хугацаатайгаар дэлгэгдэх юм байна.
