solongonews
“COVID-19”-ийн халдвар 06-р сарын 23-ны өдрийн байдлаар
2020-06-24 16:59
“COVID-19”-ийн халдвар 06-р сарын 23-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 24-нд мэдээлснээр 23-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 9 тохиолдол бүртгэгдэж, 7 тохиолдол нь Бээжинд, 2 тохиолдол нь Хэбэйд байна. Нас барсан тохиолдол илэрсэнгүй, сэжигтэй өвчтөн 4 нэмэгдэв.

Мөн өдөр 3 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 584 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 87, үүнд 1 хүнд өвчтөн байна. Халдвар авснаар сэжиглэгдсэн тохиолдолгүй, давхардсан тоогоор 1888 оношлогдсон тохиолдол бүртгэгдэж, 1801 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

23-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 83430, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78428 хүн, нас барсан хүний тоо 4634, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 7557 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл