Энэтхэгт цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Үхрийн шээс” уухыг сурталчилж байна
2021-05-12 10:27
Энэтхэгийн улстөрч нэгэн ”Үхрийн шээс уух нь цар тахлын халдвар авахаас урьдчилан сэргийлж чадна” гэж мэдэгдэж, видеогоор биечлэн ууж үзүүлсэн байна.

Энэтхэгийн умард Уттараханд мужийн Бхаратия Жаната нам /BJP/-ын гишүүн Сурендра Сингх ард иргэдээ цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд үхрийн шээс уухыг уриалсан байна. Мөн үхрийн шээс ууж байгаа бичлэгээ цахим сүлжээнд оруулж, үхрийн шээсийг хэрхэн яаж уухыг үзүүлэв. Тэрээр хэлэхдээ:
- Үхрийн шээс уух нь коронавирусын халдварыг таслан зогсоох төдийгүй олон төрлийн өвчнийг эсэргүүцэх боломжтой гэсэн бөгөөд тэрээр өдөрт 18 цаг ажилладаг хэвий ч эрүүл чийрэг хэвээр байгаагийн нууц нь үхрийн шээс уух явдал юм гэж онцолжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
