solongonews
Цагаан сараар аялал жуулчлал эрчимтэй хөгжив
2023-02-23 09:15
Цагаан сараар аялал жуулчлал эрчимтэй хөгжив.

        Энэ жилийн Цагаан сарын баяраар олон хүмүүс аялал жуулчлалаар баярын амралтаа өнгөрүүлсэн байна. Хятадын Цагаан сарын баярын аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж, холын аялал идэвхтэй сэргэж, гадаадад аялах аяллын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг сурвалжлагч Хятадын Соёл, аялал жуулчлалын яам болон аялал жуулчлалын хэд хэдэн цахим платформоос олж мэдсэн байна. Цагаан сарын баяраар Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 308 сая хүн дотоодын аялал хийж, аялал жуулчлалын орлого 375 тэрбум 843 сая юань болж, сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн том амжилт болсон байна. Хятадын Аялал жуулчлалын академийн дарга Дай Бин:

- Аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг төвлөрүүлж, аяллын цар хүрээ, хэрэглээний бүтэц, үйлчилгээний чанар, зах зээлд оролцогчдын олж авах мэдрэмж зэрэг нь жил бүрийн аялал жуулчлалын эдийн засгийн зах зээлийн үндэс суурийг тавьсан юм гэж хэллээ.

                Орон нутгаар соёлын аялал жуулчлалын олон арга хэмжээ зохиов

        2023 оны Цагаан сараа гадаад, дотоодод өнгөрүүлэх нь Хятадын иргэдийн тэргүүний сонголт болсон юм. Орон нутгууд соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, нутгийн иргэд, жуулчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Шанхай хотод шинэ жилийн 500 орчим соёл, аялал жуулчлалын арга хэмжээг багтаасан "Шинэ жилийн амт" цэнгүүнийг эхлүүлэв. Шаньши мужийн 11 хотод "Хятадын шинэ жилийн мэнд хүргэе, Шаньшигийн амтат идээнээс амсаарай" брэндийг сурталчлах зорилгоор 650 гаруй арга хэмжээ зохион байгуулсан. Хайнань мужийн Санья хот хөлөг онгоцоор аялах зэрэг аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, Цагаан сарын цуглаан зэрэг үйл ажиллагааг эхлүүлэв. Хармөрөн муж "Мөс цасны биет бус соёлын өвийн хоёр дахь долоо хоног"-ийн үйл ажиллагаа зохион байгуулж, "100 хүн, 100 метр, 100 цаас хайчилбарын үзэсгэлэн", "Биет бус соёлын өвийн хаврын гэрэлтүүлгийн үзүүлбэр" зэрэг арга хэмжээнүүд зохиосон байна.

Аялал жуулчлалын статистик тоо баримтаас харахад "Шинэ жилийн арга хэмжээ" гэдэг нь Цагаан сараар хүмүүсийн аялах гол үг болсныг харуулж байгаа юм. Зигүн дэнлүүний баяр, Ляодай эртний хот, Тай-Эржуаны эртний хот зэрэг олон газарт Цагаан сарын янз бүрийн ёс заншил, баяр наадам, уламжлалт соёлын гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүнээс гадна, Юань Минюань цэцэрлэг, Лижян цэцэрлэгт хүрээлэн болон Лижян хотын хуучин хотын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа жуулчдын анхаарлыг илүү татаж байна.

Цагаан сарын баярын гол сэдэв нь гэр бүлийн хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх юм. Хятадын нэгэн аялал жуулчлалын Апп-ын мэдээллээс харахад гэр бүлийн аяллын захиалга 60 гаруй хувийг эзэлжээ. Цагаан сараар аялж буй 10 хэрэглэгчийн бараг тав нь эцэг эх, хүүхэдтэйгээ аялдаг болсон нь улам олон гэр бүл амралтаараа гэр бүлээрээ аялахыг сонгодог болсныг бүрэн харуулсан. Соёл, өв уламжлалын соёлын үзүүлбэр, сүм хийдийн үзэсгэлэн цуглаан, дэнлүүний үзүүлбэр, бүтээлч зах зээл болон бусад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зан үйл нь залуучуудыг аялахад татах чухал элемент болсон байна.

                Холын аялал сэргэж эхэлсний зэрэгцээ ойр аялах нь хүмүүст өндрөөр үнэлэгдлээ 

        Энэ жилийн Цагаан сарын баяраар холын аялал хүмүүсийн амралтын амьдралд эргэн ирлээ. Fliggy-ийн мэдээллээс харахад энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан дотоодын холын аяллын захиалга жилийн өмнөхөөс 500 гаруй хувиар өссөн байна. Жянсү мужийн Лю гуай далайн эргийн хот болох Санья руу нисэх онгоцны тийз, зочид буудлыг эрт захиалсан аялагч юм. Тэрээр:

 - Би гурван жил аялаагүй. Энэ жил Хятадын шинэ жилээр гэр бүлтэйгээ холын аялал хийж, сайхан амарна гэсэн байна. “Qunar.com”-ийн үйлчилгээ үзүүлэгч Шюэ Юэ цар тахлын дараах аялал жуулчлалын салбар сэргэж байгааг өөрийн биеэр мэдэрсэн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

- Миний мэдэрсэн хамгийн эхний зүйл бол захиалга их хэмжээгээр нэмэгдсэн. Хүмүүс удаан хугацаагаар аялаагүй учир бидний ажил маш завгүй, өдөр бүр утасны дуу тасардаггүй гэж ярьлаа.

Цагаан сараар жуулчид илүү хол зорчиж байна. Аялал жуулчлалын дундаж радиус 2022 онтой харьцуулахад 50 гаруй хувиар, жуулчин бүрийн аялах зай өнгөрсөн жилийнхээс дунджаар 400 километрээр нэмэгдсэн байна. “Qunar.com”-ийн том мэдээллийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Гүө Лэчүнь:

- Жуулчдын аялалд итгэх итгэл улам нэмэгдэж, алсын зайн жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь Цагаан сарын баярын аялал жуулчлалын зах зээл цэцэглэн хөгжихөд тусалжээ гэж хэллээ.

Холын зайн аялал эрчимтэй явагдаж байгаа бөгөөд орон нутгийн аялал ч хүмүүст таашаагдаж байна.

- Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсний дараа би ээж аавтайгаа хамт Саньмин дахь луу бүжиглүүлэх тоглолт, ногоон арслангийн бүжиг, Кэжя дэнлүүний үзүүлбэр зэрэг биет бус соёлын өвийн үзүүлбэрүүдийг үзэхээр машинаар явлаа гэж Шанхайд олон жил ажилласан Хү авхай гурван жилийн дараа Цагаан сараар нутаг буцсан тухайгаа сонирхуулан ярьсан юм.

 Энэ жилийн Цагаан сараар Хү гуай шиг "Нутаг буцсан" жуулчид олон байгаа бөгөөд гэр бүлээрээ төрсөн хотоороо аялах нь шинэ мода болсон байна. “Lvmama.com” сайтын мэдээлснээр Цагаан сараар Чанжөү, Хуай-Ань, Зибө, Жиньжүн, Дэжөү, Бугат, Дажөү, Хүйжөү, Чэньжөү, Кайфэн зэрэг газруудад аялах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн юм.

                Шинэлэг арга хэмжээ аялал жуулчлалд өнгө нэмлээ

        Мөс цасан дээр тоглох, далайн арлуудад машинаар аялах, дэнлүүний баяраар шөнийн аялал хийх, өндөрт авирч залбирал үйлдэх, зочид буудлын амралт зугаалга гээд л. Энэ жилийн Цагаан сарын баярын аялал баялаг, өнгөлөг болж байна.

Ctrip-ийн мэдээлснээр танихгүй хүмүүстэй хуваалцдаггүй хувийн аялалд зориулж хаврын баярт зориулсан захиалга 6 дахин нэмэгдэж, тусгай хөтөч дагуулан орон нутгийн ёс заншилтай танилцах аяллын тоо Цагаан сараар 13 дахин нэмэгдлээ. Мөс цасны аялал бол Цагаан сарын аяллын чухал гол сэдвийн нэг байдаг. Мөн аялал жуулчлалын статистик мэдээгээр Бээжингийн Шичахай мөсөн гулгуурын талбай нь олон төрлийн мөсөн спортын арга хэмжээ, Чанбай уулын цанаар гулгах, цасны үзэсгэлэнт газар, Эмэй уул, Харбины мөс, цасан ертөнц зэрэг мөс, цасны сэдэвт аялал маш олон тооны жуулчдыг татсан. Шичахай мөсөн гулгуурын талбай  нутгийн иргэдийн хамгийн очих дуртай цас мөсний парк болсон.

Цагаан сараар мөн шөнийн аяллын оргил үе байдаг нь олон газар шөнийн аяллын хэрэглээг идэвхжүүлжээ. Бээжингийн Бадалин цагаан хэрэм анх удаа Цагаан сарын баяраар олон нийтэд шөнөөр нээлттэй болж байна. Чэндү хот Жиньжяны шөнийн аялал, Чэндүгийн дэнлүүний баяр, гэрэлтүүлгийн баяр зэрэг шөнийн аяллын цуврал үйл ажиллагааг эхлүүлсэн бол Ибинь хот шөнийн ундаа, шөнийн өнгө сонирхох, шөнийн зугаа цэнгэл, шөнийн худалдаа зэрэг шинэ хэлбэрүүдийг зохион байгуулсан байна. Чүнчин хот урлагийн наадам зохион байгуулж, салют буудуулах, гэрлийн шоу, дроны шоу зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Ctrip платформ дээрх байгалийн үзэсгэлэнт газруудын шөнийн аяллын тасалбарын тоо өнгөрсөн жилийн мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт гарсан байна.

Шинэ жилээр ууланд авирах нь олон газарт уламжлалт заншил юм. Энэ жилийн Цагаан сараар Fliggy платформ дээрх "Ууланд авиралт"-тай холбоотой бүтээгдэхүүний захиалга өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн. "Эртний хот"-той холбоотой бүтээгдэхүүний захиалга өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин нэмэгдэв. Ханьфү өмсөж эртний хотуудаар аялан, дэнлүү сонирхож, сүмийн цуглаанаар зугаацах нь олон залуусын дуртай зүйл болжээ.

                Гадаадад аялна гэдэг тэсэн ядан хүлээдэг хүлээлт болжээ

        Энэ жилийн Цагаан сар бол гадаадад аялах аялал нээсний дараах анхны урт амралт юм. Хятадын жуулчид Хятадын шинэ жилийг хилийн чанадад тэмдэглэхээр гадаадад очдог болсон. Мөн аялал жуулчлалын мэдээллээс харахад Цагаан сараар гадаадад очих нисэх онгоцны тийзийн захиалга өнгөрсөн оны мөн үеэс 258 хувь, хилээр орох онгоцны тийзийн захиалга 632 хувь, олон улсын зочид буудлын захиалга мөн өнгөрсөн оны мөн үеэс 177 хувиар өссөн байна.

Аялал жуулчлалын нөөцөөр баялаг Зүүн өмнөд Ази нь Хятадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Сар шинийн эхний өдөр Хятадын анхны захиалгат онгоц Шэньжэнээс Бали аралд хүрэлцэн ирж, Индонезийн Аялал жуулчлалын яам, Бали мужийн захиргаа нисэх онгоцны буудалд найрсаг угтан авах ёслол зохион байгуулав. Шинийн гуравны өдөр Филиппиний Аялал жуулчлалын сайд, Хятадаас Филиппинд суугаа Элчин сайд нар Манилагийн нисэх онгоцны буудалд Шямэнь хотоос ирсэн зорчигчдыг угтан авлаа. Ctrip-ийн мэдээлснээр Цагаан сараар Бали руу нисэх онгоцны тийзийн захиалга өнгөрсөн оны мөн үеэс 30 дахин, Сингапур 8 дахин, Манила 5 дахин, Бангкок, Пхукет 4 дахин, Чианг Май, Куала Лумпурт бараг гурав дахин нэмэгдсэн байна.

Мафэнвөгийн аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Фэн Рао дүн:

- Шинээр дахин эхлүүлсэн гадагш чиглэсэн аялал жуулчлал асар их нөөц бололцоотой. Соёл, аялал жуулчлалын яам 02-р сарын 06-наас эхлэн туршилтын журмаар гадагшаа гарах группын аяллыг үргэлжлүүлнэ. Энэ нь амралт өнгөрсний дараа мөн хол аялах санаатай олон жуулчдыг гадагшаа аялах аяллаа төлөвлөж эхлэхэд хүргэсэн. Басхүү өнгөрсөн долоо хоногт Мафэнвөгийн зөвлөгөөний хэмжээ сарын өмнөхөөс 120 хувиар өссөн байна гэсэн дүн шинжилгээ хийжээ.

- Нислэгийн нийлүүлэлт нэмэгдэж, янз бүрийн газруудад цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой болгосноор олон улсын онгоцны тийз болон олон улсын зочид буудлын захиалгын тоо цаашид ч өсөх төлөвтэй байна гэж “Where" компаний гүйцэтгэх захирал Чэнь Ган танилцууллаа.

 

Цагаан сараар Хятадын аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж байна ЦҮЙ ВЭНЬ, ЖАО ЗИШӨҮ  ( Синьхуа агентлаг)

 

 

Цагаан сарын үеэр Жянсү мужийн Яньчэн хотын Яньдү дүүрэгт "Яньчэн хотод шинэ жилээ тэмдэглэе" гэсэн уриатай Цагаан сарын ардын соёлын гудамжны үйл ажиллагаа зохион байгуулав

 Зургийг: ЧИ ШАОЧЮНЬ

 

01-р сарын 22-нд алдарт аялал жуулчлалын бүс Бали арал 2023 оны Хятадын жуулчдад зориулсан анхны чартер нислэг үйлдлээ

Синьхуа агентлаг: БИСИНЛАЗИ

 

Зохиогч: ЖАО ШАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл