
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд та бүхний улс эх орон, нийслэл, дүүргийн хөгжилд оруулсан хувь нэмэр их.
Улсын Бага хурлаас эхтэй үе үеийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхэм та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид цаашдаа Ардын Их Хурлын депутатуудынхаа үнэтэй зөвлөмж, дэмжлэгийг хүлээн авч хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
