
Саяхан ӨМӨЗО-ы байгалийн нөөцийн тэнхим, ӨМӨЗО-ы ой шугуй болон тал нутгийн товчоо хамтран зохион байгуулсан “Уг зорилтоо мартахгүй үүрэг хариуцлагаа үүрэглэж экологийн цэвэр Өвөр Монголын үлгэрийг ярих” илтгэлийн шийдвэрт тэмцээн Хөххотод зохион байгуулагдав. Тус удаагийн тэмцээн нь тайлбарлах аргаар нийгэмд хандан экологийн боловсны онолыг сурталчлан ухуулж, сүүлийн арваад жилийн турших экологийн цэвэр Өвөр Монголыг байгуулсан явц дахь шинэ үр бүтэмж, шинэ дүр төрх, шинэ арга хэмжээг ярьж илтгэсэн байна.
Тус тэмцээнд Өвөр Монголын 9 аймаг хотын 27 байгалийн нөөц, ой шугуйн системийн байгууллага нэгж, Хөххотын 4 дүүрэг, 3 шянь 58 сургууль буюу сайхан дүүргийн бүх аж ахуйн нэгж нийт 324 өрсөлдөгч оролцож, шигшээ тэмцээнээр дамжин 40 нь шийдвэрт тэмцээнд ширүүн өрсөлджээ.



