solongonews
Ван И: - Хятад улс хөгжиж буй орнуудтай хувь заяагаа хамтатгах болно
2021-07-21 10:41
Орон нутгийн цагаар 19-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Алжир улсад Алжирын Гадаад хэргийн сайд Рамаллахтай хэлэлцээр хийсний дараа сэтгүүлчидтэй уулзсан байна.

   Ван И:

- 50 жилийн тэртээ Алжир зэрэг орнуудын дэвшүүлсэн хуулийн төслийг НҮБ-ын ерөнхий ассамблейн олонх саналаар баталж, өргөн олон хөгжиж буй орнууд Хятад улсыг НҮБ-ын том гэр бүлд "өргөн" оруулж билээ. 50 жилийн турш Хятад улс хөгжиж буй орнуудтай үргэлж нэгэн зорилтын төлөө бат зогсож ирсэн юм гэж хэллээ.

Тэрээр:

- Зуун жилд тохиогоогүй өөрчлөлтийн өмнө Хятад улс Алжир болон бусад өргөн олон хөгжиж буй орнуудтай нягт хамтарч, эрх мэдэлтний өмнө толгой бөхийхгүй, хүнд бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй. Бүрэн эрхт байдал болон дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг тууштай баримтлан, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашиг, хөгжлийн орон зайг тууштай хамгаалж, хөгжиж буй орнуудын олон улсын засаглалд оруулах дуу хоолойг нэмэгдүүлэхийг шаардаж, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөг дээдэлсэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дэмжиж, олон талт үзлийг хэрэгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтыг цогцыг байгуулах ёстой гэж онцоллоо.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл