Өвөр Монголын сэдэвт бүжиг Бээжин хотноо тоглогдов
2018-12-13 16:33
Өвөр Монголын сэдэвт бүжиг Бээжин хотноо тоглогдов.
Хятад улсын Утга урлагийн холбоо, Хятад улсын Бүжигчдийн холбоо, Өвөр Монголын Утга урлагийн холбооноос хамтран зохион байгуулсан “Хөхөмдөг тэнгэр” Өвөр Монголын сэдэвт бүжгийн тоглолт энэ сарын 12-нд Бээжин хотноо зохион байгуулагджээ.


Хятадын Төвийн үндэстний дуу бүжгийн баг, Бээжингийн Бүжгийн Дээд Сургууль, Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн хүрээлэн зэрэг байгууллага нэгжийн бүжигчид оролцсон байна. Идэр залуу үеийн бүжигчид Өвөр Монголын өнөөгийн амьдралаар сэдэв болгож, олон төрлийн бүжгийн хэлбэрээр үндэстний онцлогийг бүрэн харуулсан урлагийн бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
