Залайд хошууны үндэстнүүдийн дарга удирдлага, ард түмэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл телевиз зэргээр дамжуулан ӨЗО-ы хоёр хурлын талаар мэдээлэл хүлээн авч, ялангуяа Засгийн газрын ажлын тайлан дахь ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлын тухай зорилго зорилт нь үндсэн шатны дарга удирдлага ард түмний дунд халуун нөлөө үзүүлэн, итгэл зоригийг нь хөвчилжээ.
Залайд хошууны Индэр суурингийн Чойнж багийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Лю Шы-И: “Засгийн газрын ажлын тайланд, энэ жил ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлын шийдвэрт ялалтыг олох зангилааны жил болно. Бүх төрлийн ажил оновчтой, нарийн байх хэрэгтэй гэв. Манай баг ядуурлаас ангижирсан боловч аж үйлдвэрийг хөгжүүлэх, урт хугацааны хүчин бүхий тогтцыг байгуулах, дотоод хөдөлгөх хүчийг харуулах зэрэг талд үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй. Үндсэн шатны дарга удирдлагын хувьд бид ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлыг хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбож, ядуу хүндрэлтэй өрх айлд тус дэм болж, тэднийг дахин ядуурахаас сэргийлж, ардын төлөө эрхээ хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлын үр дүнг бататгана” хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа.
Залайд хошууны ажил олголтын товчооны дарга Бай Чансүй: “Ажил олголтыг тогтвортой байлгах нь чухал гэж Бү Шяолинь тэргүүлэгч Засгийн газрын ажлын тайландаа дурджээ. 2020 онд бид ажил олголт нь даруй ард түмний амьдралын үндэс болохыг үргэлжлүүлэн баримталж, олон арга замаар нийтийн асрамжийн ажлын байрыг нэмэгдүүлж, их сургуулиас төгссөн оюутан, ахмад дайчид, хот суурингийн хүндрэлтэй иргэд болон хөлсний ажил хийж буй тариачдын ажил олголтын ажлыг нэгдсэн байдлаар төлөвлөж сайтар хийж, илүү бүрэн гүйцэд чанартай ажил олголтыг биелүүлэхээр чармайна. Үүний зэрэгцээ бизнес эрхлэх баталгаат зээлийн төрийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, шинийг санаачлахыг дэмжиж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлын үр дүнг бататгахад хүч чадлаа өргөнө” гэлээ.
