2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүнь Фэн түргэн шуудангийн Шилийн хотоос Хан Жөү хүрэх барааны онгоц Шилийнголын тал нутгийн шинэ хонины махыг зөөвөрлөхөөр Шилийн хотын онгоцны буудалд дахин буулаа.
2019 оны цагаан сараас өмнөх 10 өдөрт Шүнь Фэн түргэн шуудангийн барааны онгоц анх удаа Шилийн хотын онгоцны буудалд бууж, цагаан сараас өмнө нийт 156 тонн хонины махыг Хятадын бүхий л газарт тээвэрлэж, голдуу Шанхай, Шэнь Жэнь зэрэг хотын хэрэглэгчдэд хүргэсэн байна. Энэ нь Шилийнгол аймгийн малчид болон цахим худалдаа эрхэлдэг худалдаачдын жилийн эцсийн борлуулалт захиалга, тээврийн асуудлыг шийдэж чадсан байна.
Энэ удаагийн Шилийн хотын онгоцны буудалд буусан Шүнь Фэн барааны онгоц нь 14 тонн ачаа ачих зориулалттай 737 хэлбэрийн онгоц бөгөөд өдөр бүр Шилийн хотоос Хан Жөү хотод хүрч, цагаан сараас өмнөх 10 өдөрт Шилийнголын тал нутгийн хонины шинэ махыг Хятад улсын бүхий л газрын хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Шилийнгол аймгийн Худалдааны явдлын товчооны дарга: - Цагаан сараас өмнөх хугацаа нь Шилийнголын хонины махны цахим худалдааны оргил үе болно. Мөн энэ хугацаанд гуйвуулга зөөврийн үе их байдаг. Энэ бүх байдлыг манай аймгийн удирдлагууд чухалчлан үзэж, Шилийнголын хонины махаа түргэн шуурхай Хятад улсын бүхий л газарт хүргэхээр чармайн Шүнь Фэн компанитай хамтран ажиллаж, 14 тонн ачих зориулалттай 737 хэлбэрийн ачааны онгоцыг Шилийн хотын онгоцны буудалд буулгахаар болсон юм. Одоо хонины махны зөөвөр баталгаатай боллоо хэмээн гэж ярилаа.
Шилийн хотын “Сөнид хонь” брендийн хонины махны цахим худалдаа хийдэг Гүө овогт: - Жил бүрийн эцсээр худалдаа наймаа сайн байдаг. Сүүлийн хэдэн жилд бид Шүнь Фэн шуудангаар Хятад улсын бүхий л газарт хонины мах явуулж байна. Хурдан дээр нь үйлчилгээ ч сайн. Ялангуяа Шүнь Фэн шуудангийн ачааны онгоц Шилийн хотод буудаг болсноор бидэн шиг хонины махны цахим худалдаа хийдэг наймаачдад маш том боломжийг нээсэн. Хэрэглэгчдийн захиалгыг цаг тухайд нь хүргэж чадахгүй хэмээн санаа зовохгүй боллоо гэлээ.
2019 оны 08 дугаар сард манай аймаг “Шилийнголын хонины мах”-ны орон нутгийн нийтийн хэрэглээний нэртэй брэндийн бүтээн байгуулалтыг дэмжих тусгай сэдвээр зөвлөх хурал хуралдуулж, заавал Засгийн газраас голлон удирдах, аж ахуйн нэгж гол цогц болгох, зах зээлээр удирдамж болгохыг баримталж, “Шилийнголын хонины мах”-ны аж үйлдвэрлэлийг дэмжих, ашиг тусын холбоо, зах зээлд борлуулах, үйлчилгээний баталгаа зэрэг цуврал арга хэмжээг төгөлдөржүүлж, “Шилийнголын хонины мах”-ны нэртэй брэндийн хөгжлийн арга замыг бүх талаар төлөвлөж, нэгдсэн байдлаар үнэ өртгийн систем, брендийн систем, аж үйлдвэрлэлийн систем болон борлуулалтын системийг бүх талаар байгуулж, түргэн шуурхай шалгах аргыг нэвтрүүлж, малын ашиг шимийн бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн хэлбэрийг өөрчлөн зэрэглэлийг дэмжиж, малын ашиг шимийн бүтээгдэхүүний зэрэглэлийг ахиулах хэрэгтэй гэсэн байна. “Шилийнголын хонины мах” нь 2019 оны Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орон нутгийн нийтийн хэрэглээний нэртэй брэндээр сонгогдож, анхны “Өвөр Монголын брэнд”-ийн төлөвлөгөөнд орсон байна. Энэ нь Шилийнгол аймгийн хонины махны цахим худалдааны саадыг шулуун болгож, шуудан өндөр шаардлагатай болсон байна. Шилийнголын эко хонины мах нь хэрэглэгчдийн таашаалд хүрч олон хүн Шилийнголын хонины махыг хэрэглэх болсноор Шилийнголын хонины махны хангалт ч цахим худалдаагаар дамжин сайжирлаа.
Шүнь Фэн шуудангийн Шилийн хотоос Хан Жөү хот хүрэх онгоц нь 3 цаг зарцуулж, 48 цагийн дотор захиалсан барааг нь хэрэглэгчдийн гарт хүргэх боломжтой бөгөөд малчид хонины махаа Шүнь Фэн шуудангаар гадагш борлуулбал зохих хэмжээний урамшуулалтай. Шилийнголын хонины мах улсын хэмжээнд хэрэглэгчдийн хоолны ширээнд гарснаар орон нутгийн хэрэглээний нэртэй брэндийн алдрыг илүү өндөрт өргөж, Шилийнголын хонины махны хангалтыг ихээр шаардах төдийгүй малчдын орлогыг ч дамаар нэмэгдүүлэх нь дамжиггүй.
