
Тай Шань уулын үзэсгэлэнт газрыг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос дэлхийн соёл, байгалийн өвд бүртгэсэн байна.


Тай Шань уулыг эрт дээр үед Дайшан уул гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг Дайзон гэгддэг байв. Чүнь Чиүгийн үед Тайшань уул гэж нэрлэгдэж байжээ. Байгалийн ландшафт нь сүр жавхлантай, гайхалтай бөгөөд олон мянган жилийн оюун санааны соёл уламжилал бүхий хүн төрөлхтний соёл иргэншлийн ландшафт нь Хятадын үндэстний оюун санааны соёлын үлгэр жишээ гэгддэг билээ.

Тай шань уул нь байгалийн түүх, урлагийн музей бөгөөд зөвхөн Тай шань уулын төв тэнхлэгт 1800 гаруй чулуун сийлбэр байдаг. Тайшань уулын Дай мяо сүмийн Тяньдянь нь Бээжин дэх Дээд Эв найрамдлын танхим, Чюфү дахь Дачэн танхимын хамт Хятадын гурван том ордон гэдгээрээ алдартай. Мөн Линян сүмд Сүн гүрний үеийн Архадын 40 хөшөө байдаг бөгөөд хэлбэр дүрс нь өвөрмөц, эртний Хятадын уран баримлын ур чадвар, уран сайхны илэрхийллийг бүрэн харуулж байдаг.

Тай шань уул Хятадын Шаньдун мужийн төв хэсэгт оршдог. Гол оргил Юхуандин нь Тайань хотын хойд хэсэгт, далайн түвшнээс дээш 1545 метр өндөрт оршдог. Тай шань уулын үзэсгэлэнт газрууд нь Тай шань уулын гол оргилд төвлөрч, цацрагаар тархсан, Байгалийн болон соёл иргэншлийн ландшафтыг хослуулсан байдаг. Тай шань уул бол өндөр, сүрлэг. Ялангуяа, өмнөд энгэр, бэлийн уулс нь эгц, гол оргил нь огцом, уулс нь давхардан сүндүрлэсэн, эрч хүч нь ер бусын байдаг. Хүн төрөлхтний ландшафт, түүний газар зүйн байршил нь Тайчэнгийн баруун өмнөд хэсэгт орших тахилгын Шешөү уул, Хаоли уулсаас тэнгэр тахилгын Юхуандин хүртэл төвлөрч, "далд ертөнц", "хүний ертөнц", "тэнгэр" гэсэн гурвалсан орон зайг бүрдүүлдэг. Дай мяо сүм нь Тайчэн хотын төв тэнхлэгт уулын бэлд байрладаг гол барилга юм. Тэр цагаас хойш шат шатаар өгсөж, бага багаар илүү сайхан байдалд орж, "хүний ертөнц"-өөс "тэнгэрийн үлгэрийн орон"-д орсон.

Тай шаны байгалийн үзэсгэлэнт газарт 156 оргил, 138 асга хад, 72 алдартай агуй, 72 хачирхалтай хад, 130 хөндий гуу жалга, 64 хүрхрээ, цөөрөм, 72 алдартай булаг шанд, 10 мянга гаруй эртний болон алдартай ой модууд, 58 сүм хийд, 128 эртний балгас, 1239 чулуун пайз, 1277 хадны сийлбэртэй, Дайян, Дайдин, Дай-ин, Линянь зэрэг газруудад голчлон тархсан байдаг.

"Тай шань уулын хамгийн аюултай газар гэхэд эхний арван найман уулан угалзан ороолт дурдагдана", Сүн шань жалга хөндийн ёроолоос Дайдингийн Нантянь хаалга хүртэлх замын хэсгийг "Тэнгэрийн шат" буюу 18 уул ороосон угалзан зам гэж нэрлэдэг. Бүх зам нь 1 км гаруй, чулуун шат нь 1594 шат, босоо тэнхлэгийн өндөр нь 400 метр. Ууланд авирах замыг бүгдийг нь Тай шань гнейсээр барьсан. Өнөөдөр Жүнтяньмэнь-аас Дайдин Ванфу уул хүртэл агаарын кабель машин суурилуулсан байна.

Тай шань уул Хятадын уулын цэцэрлэгт хүрээлэнгийн нэг бөгөөд байгалийн түүх, урлагийн музей юм. Тай шань уулын төв тэнхлэгт 1800 гаруй төрөл бүрийн чулуун сийлбэр байдаг. Алдарт ховор эрдэнэс болох "Чинь сийлбэр чулуу". Том дүрүүдийн үүсгэн байгуулагч "Жин Шиюй Очир эрдэнийн судар", мөнхийн нууц хэмэгдэгсэн "бичээсгүй хөшөө", гайхамшигт Тан Моя чулуун бичээс "Жи Тайшаны бичээс" гэх зэрэг. Тайшань Дай мяо сүм Тянькуан танхим нь Бээжингийн Тайхэ танхим, Цюфү Дачэн танхимтай хамт Хятадын гурван том ордон гэгддэг. Танхимд феодалын эзэн хаан Фэнчаны ан агнуурын аяллыг дуурайсан эртний том хэмжээний эртний ханын зураг болох алдарт "Тай шань уулны Сахиулсан мордож эгсэн" байдаг. Линянь сүмийн Мянган Буддагийн танхимд байгаа Сүн улсын үеийн Архадын 40 хөшөө ч мөн адил өвөрмөц онцлогтой.

Шаньдун мужийн дунд хэсэгт сунаж тогтсон Тай шань уул нь Күнзийн төрөлх нутаг Чюфу хоттой тулж, Шаньдун мужийн төв Жинань хот руу буцдаг бөгөөд гол оргил нь далайн түвшнээс дээш 1545 метр өндөр юм. Эрт дээр үеэс Тай шань уул болон Хятадын бусад алдартай дөрвөн уул болох өмнө хайрхан Наньюэ Хэншан, баруун хайрхан Шиюэ Хуашань, хойд хайрхан Бэйюэ Хэншан, дунд хайрхан Жүн Юэ Соншан зэрэг уулсыг "Таван уул хайрхан" гэж нэрлэдэг. Тай шань уулыг "Таван уул хайрханы түрүүн хайрхан", "тэнгрийн нэгдүүгэр уул хайрхан" гэж нэрлэдэг байна.
Хятадууд эрт дээр үеэс Тай шань уулыг тахин шүтэж ирсэн бөгөөд "Тайшань уул аюулгүй, далай тэнгис бүгд аюулгүй" гэсэн зүйр үг байдаг. Чиний гүрний эзэн хаан Хань У хаан, Чин гүрний эзэн хаанууд тахил өргөх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, бурхад сийлбэрлэх, үсэг бичиг сийлбэрлэх зорилгоор Тай шань уулан дээр сүм хийдүүд баригдсан. Сэгээтэн эрдэмтэд Тай шань уулыг биширэн, олон мянган жилийн туршТай шань уулад аялж, шүлэг бичдэг байжээ. Тай шань ууланд эртний 20 гаруй барилга байгууламж, 2200 гаруй чулуун бичээс бий. Орчин үеийн соёлын алдартан Гуо Моруо Тай шань ууланд очсоныхоо дараа Тай шань уулыг Хятадын соёлын түүхийн багасхасан илэрхийлэл гэж зүйрлэжээ. 1987 онд Тай шань уулыг дэлхийн соёл, байгалийн өвд бүртгэжээ.
Тай шань уулын байгалийн болон соёлын ландшафтуудыг нэг дор нэгтгэсэн бөгөөд түүнийг тусгаарлагдсан, задгай, үзэсгэлэнтэй, нууцлаг, гайхалтай гэсэн таван аялал жуулчлалын бүсэд хувааж болно.
Зүүн зам бол Тай шань уулын "нам гүм" бүс хэсэг юм. Хунмэнээс Наньтяньмэн хүртэл 6293 чулуун шаттай байдаг. оргилууд нь эргэн тойрон эргэлдэж, байгаль нь алхам тутамд өөрчлөгддөг. Энэ бол өнгөрсөнд эзэн хаанууд ууланд авирах зам юм. Тай шань уулын ихэнх соёлын дурсгалт газрууд энэ замын эргэн тойронд байдаг. Зам дагуу ХунМэний ордон, Вансянь цамхаг, Доуму ордон, Жиншиюү, Жүнтянмэнь, 18 уул ориосон угалзан зам зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд голчлон бий. Доумын ордонд очоод баруун тийш бага зэрэг алхвал алдарт Жиншию харагдах болно. Нэг му /1га=15мү/ гаруй талбай бүхий чулуун хавтгай дээр 1400 гаруй жилийн өмнө Хойд Цичуудын зохиосон Буддын сонгодог "Очир эрдэнийн судар"-ын зарим судрыг сийлсэн ба тэмдэгт бүр нь хагас метр орчим диаметртэй. уран сайхны үнэ цэнэ ихтэй. " 18 уул ориосон угалзан зам" бол 400 гаруй метр босоо өндөртэй Тай шань уулын алдартай аюултай зам юм. 18 уул ориосон угалзан зам нь уулчны биеийн хүч, хүсэл зоригийг шалгагуур болж байна. Энэ замаар авирч, Наньтянмень хөлөглөн, алсыг харж, тэнгэр өндөр, газар хол, зүрх сэтгэл амар атуулан болж жаргалтай санагдана.
Баруун зам нь Тай шань уулын "уудам саруул" бүс хэсэг юм. Тяньвай тосгоноос Жунтянмэн хаалга рүү автобусаар явах уул ориосон мушгирсан зам нь үнхэр гайхалтай. Хар луу усан сан, Чаншөү гүүр, Фан цохио зэрэг уулс, усаар хүрээлэгдсэн, байгалийн үзэсгэлэнт газар байдаг.

Таошаньюань бол Цуйпин уул, Бижиа уул, Уфэн Цуйшань, Тууз горхи, Ишиантянь зэрэг Тай шань уулын "үзэсгэлэн" бүс гэсэг юм. оргилууд үргэлжилэн, горхи, хүрхрээ урсаад Тай шань уулын домогоос гадна Хөх мөрний өмнөд хэсэг дэх өвөрмөц тогтоцтой болжээ.
Хөүши-у бол Тай шань уулын "нууцлаг" бүс бөгөөд байгаль нь тунгалаг, нам гүм байдаг юм. Хөүши-ү бол Дай-ин-д зайлшгүй байх ёстой, том жижиг Тяньжү оргил нь хөх тэнгэрийг цоолох хоёр урт сэлэм мэт, Байжан хүрхрээ, Тяньжү хүрхрээ доош хүрхрэн, дуу чимээ нь арван километр үргэлжилнэ.
Тай шань уулын "гайхалтай" газар нь Дайдинд байдаг. Наньтяньмэний хаалга руу авирч, Тяньжиэ Юлан хотын чулуун шатаар зугаалах нь Тяньфүгийн үлгэрийн оронд аялж, дагина шиг догдолж, байгалийн гайхамшгийг мэдрэхтэй адил юм. Бишя сүм, Дагуан оргилыг дайран өнгөрсний дараа Тай шань уулын оргилд хүрнэ ---ЮхуанДин оргил болно. Хамгийн дээд хэсэгт нь нар ургах дүр зураг хамгийн сэтгэл хөдөлгөм байдаг. Өглөө бүр олон жуулчид нар мандах, үүл далайг үзэхийн тулд дорно зүг рүү баралдаг: дорно зүгт аажмаар алтан шаргал өнгөтэй болж, улаан нар аажмаар мандаж, агшин зуурт тэнгэрт хөөрч, уулын орой дээрх мөнгөн давалгаа эргэлдэж, байгаль нь маш гайхалтай.
Тай шань уул эртнийх бөгөөд палеолитын үед Тай шань уулын эргэн тойронд хүний үйл ажиллагааны ул мөр үлдсэн байдаг. Шинэ чулуун зэвсгийн үед Тай шань уулаас Давенкөүгийн гайхамшигт соёл, Лонгшаны соёлыг төрүүлсэн байна. 1980-аад оноос хойш Тай шань ууланд орчин үеийн жуулчдад зориулсан гурван трос барьж, нисдэг тэрэгнүүд нэмэгдсэн нь Тай шань ууланд авирахад илүү тохиромжтой болсон юм.Тай шань уул нь олон улсын уулчдын есөн наадам зохион байгуулсан байна; Үлдэгдэл чулуун шатнууд нь бүгд шинэчлэгдсэн; "Хэзээ ч шөнөгүй уул" төсөл нь Тай шань уулыг шөнийн цагаар гайхамшигтай болгожээ. Шинээр баригдсан Тайшань аялал жуулчлалын мэдээллийн төв, олон улсын зочид буудал нь орчин үеийн аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээ, одтой зочид буудлуудыг нэгтгэсэн нь Тайшань хотыг хооллох, амьдрах, аялах, худалдаа хийх, зугаацах зэрэг иж бүрэн байгууламж бүхий байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын бүс болгож байна. Тайшань уул нь дэлхийн жуулчдын сонирхлыг татдаг газар болсон байна.
Тай шань уул нь байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Үргэлжилсэн уулс, хэлбэр байдал, нарсан ой, чулуунууд нь үүл, манангийн дундах өөрчлөлт нь түүнийг сүр жавхлант гэрэл гэгээтэй, нам гүм байдалд ид шидтэй болгож, хятадын байгалийн үзэсгэлэнт газруудын оргил юм.
